Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу Монгол судлаачдын зуны сургуулийн нээлтийн ёслол өнөөдөр /2023.07.31/ болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, амжилт хүслээ.

Анх 1989 онд "Залуу Монголч эрдэмтний зуны сургууль" зохион байгуулагдсан түүхтэй. Харин тус арга хэмжээг 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний Зөвлөл хариуцан зохион байгуулдаг болжээ. Зуны сургуулийн гол зорилго гадаадын залуу судлаачдыг Монгол орон, Монгол ахуй, соёлтой танилцуулах, Монгол хэл, соёлын амьд харилцааны орчинд монгол хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулахад оршдог байна.

Ингэснээр хойч үеийн Монголч эрдэмтдийг бэлтгэх, тэднийг Монгол Улсын эрдэмтэн судлаачидтай танилцуулан Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлнэ гэж үзэж байна.

2023 оны Залуу Монгол судлаачдын зуны сургуульд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу Монголч эрдэмтэн оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-07-31 66.181.161.27

энэ асуудал д болгоомжтой хандах ёстой. гоё нэриН халхавчинд дандаа тагнуул эсвэл монгол түүхийг гуйвуулан өөрийн болгох бодлого байнга явагдаж байдаг юм шиг бодол төрдөг юм. олон талаас бодож үзээрэй

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.177.243

зарим хүрээлэн үүнд оогт хамааралгүй юу? яг монголын шашин, гүн ухаан судалдаг хүн хичээл заамаар шдээ

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.87

Зөв байна. Сургалтанд амжилт хүсье. БНХАУ-д байрладаг Монгол судалын төвтэй нягт хамтарч ажиллах цаг нь болсон . Хоёр тусдаа байж болохгүй. Монгол судлалыг хөгжүүлэх, Монголын түүхийг үнэн зөвөөр дэлхийн улс орнуудад таниулах нэг л зорилготой шүү дээ. Тэгэх тусмаа казаууд манай түүхийг өөрийн болгохоор мусалман шашинтай орнуудын эрдэмтэдтэй нийлж түүхийг гуйвуулж байгаа энэ үед нэн чухал юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж