Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Хуучирсан мэдээ: 2023.07.31-нд нийтлэгдсэн

Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Монголч эрдэмтэн судлаачид иржээ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Залуу Монгол судлаачдын зуны сургуулийн нээлтийн ёслол өнөөдөр /2023.07.31/ болж, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож, амжилт хүслээ.

Анх 1989 онд "Залуу Монголч эрдэмтний зуны сургууль" зохион байгуулагдсан түүхтэй. Харин тус арга хэмжээг 2014 оноос эхлэн Монгол Судлалын Үндэсний Зөвлөл хариуцан зохион байгуулдаг болжээ. Зуны сургуулийн гол зорилго гадаадын залуу судлаачдыг Монгол орон, Монгол ахуй, соёлтой танилцуулах, Монгол хэл, соёлын амьд харилцааны орчинд монгол хэл, түүх, соёлын сургалт зохион байгуулахад оршдог байна.

Ингэснээр хойч үеийн Монголч эрдэмтдийг бэлтгэх, тэднийг Монгол Улсын эрдэмтэн судлаачидтай танилцуулан Монгол судлалын залгамж холбоог бэхжүүлнэ гэж үзэж байна.

2023 оны Залуу Монгол судлаачдын зуны сургуульд ОХУ, БНХАУ, ХБНГУ, Япон, БНСУ, БНТУ зэрэг дэлхийн Монгол судлалын тэргүүлэгч улс орнуудын 13 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 30 залуу Монголч эрдэмтэн оролцож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж