Холливудын ажил хаялтаас болж Эмми наадмыг хойшлууллаа

Холливудын ажил хаялтаас болж Эмми наадмыг хойшлууллаа

Холливудын ажил хаялтаас болж Эмми наадмыг хойшлууллаа

Холливудын зохиолчид болон радио, телевизийн уран бүтээлчдийн ажил хаялтаас болж 75 дахь удаагийн Эмми шагнал гардуулах ёслолыг хойшлуулах шийдвэр гаргажээ. "Fox" компаниас Эмми наадмыг ирэх есдүгээр сарын 18-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч ирэх 2024 оны нэгдүгээр сарын хүртэл хойшлуулсан байна. Түүнчлэн шинэ товыг удахгүй зарлана гэж мэдэгдсэн ч уран бүтээлчдийн холбоод болон студиудын хоорондох маргаан шийдэгдэх хүртэл наадам болохгүй гэнэ.

Америкийн зохиолчдын эвлэл нь өнгөрсөн тавдугаар сарын 2-ноос хойш ажил хаялт зарласан бол Америкийн радио, телевизийн уран бүтээлчдийн холбоо энэ сараас ажил хаялтад нэгдсэн. Дээрх хоёр холбооноос нэвтрүүлэх үйлчилгээний төлбөрийг сайжруулах болон жүжигчдийг хиймэл оюун ухаанаар орлуулахаас хамгаалах арга хэмжээ авахыг шаардаж байна.

"Fox" компанийн удирдлагууд өмнө нь мэдээлэхдээ, долдугаар сарын сүүлчээр ажил хаясан үргэлжилсээр байвал цуврал хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэхгүй гэж мэдэгдэж байсан.

Өмнө нь Эмми наадмыг 2001 оны есдүгээр сарын 11-ны террорист халдлагын дараа хойшлуулж, тухайн оны арваннэгдүгээр сард болж байсан.

ЭХ СУРВАЛЖ: LOS ANGELES TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж