Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

Ялж, ялагдаж сур бөхчүүд ээ!

“Хэдэн адсагнаас болж, хүний аминд хүрэх нь ээ” гэж Цахиур Төмөрийн хэлдэгчлэн жудаггүй бөхчүүдээс болж, Монгол наадмын торгон дэвжээ зодооны талбар болж хувирахад тун ойрхон байна.

Учир юу вэ гэвэл, өнгөрсөн долоо хоногт Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн үндэсний их баяр наадамд үзүүр түрүү булаалдахаар Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх, Өндөр-Ширээт сумын харьяат Улсын начин Д.Хүдэрбулга нар тунатал юу болов оо… Барилдаан эхлээд удаагүй байтал Улсын заан Б.Батмөнхийн уур асав бололтой, учраа бөх рүүгээ дайраад л, ноцоод л … Сүүлдээ бүр тэсрэх шиг, хашгираад л. Унасан атлаа тахимаа ч аятайхан өгчихгүй тохойлдож, наадамчин олны жигшил зэвүүцлийг төрүүлэв.

Бөхчүүдийн яриагаар бол Улсын начин Д.Хүдэрбулга нь Улсын заан Б.Батмөнхийн багш гэх. Багш гэхээрээ шавиа ноцож, хашгирч, цохиж, буулгаж авах ёстой юм болов уу. Гэвч барсангүй, унаж, үзүүрлэсэн. Түүний энэхүү үйлдлийг монголчууд буруушааж, хариуцлага тооцох ёстой гэж шаардаж буй. Одоогоор Монголын Үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ эл асуудлыг хэлэлцээгүй байна. Гэхдээ иймэрхүү увайгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд эхнээсээ хариуцлага ногдуулаад эхэлжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа ёс зүйгүй үйлдэл гаргасныг МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын хуралдаанаараа долдугаар сарын 28-нд хэлэлцэн, бүх шатны барилдаанд барилдах эрхийг нь гурван жилээр хасаад буй.

Тухайн барилдааны үеэр аймгийн начин М.Балжинням нь өрсөлдөгчийнхөө хөл дээр  гишгэж мэх хийсэн төдийгүй унагасан хойноо нүүр рүү нь цохиж, мөн өшиглөж, тахим авахдаа тохойлдох зэргээр ёс зүйгүй үйлдэл гаргасан юм.

МҮБХ-ноос гаргасан дээрх шийдвэрийг олон нийт дэмжиж байна. Хамгийн гол нь алдаа гаргасан хэн ч хариуцлагаас бултдаггүй байхыг онцолж буй. Нэг ёсны Улсын цолтой бөхчүдээс эхлээд сумын цолтой бөх ч алдаа гаргасан бол хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь алагчлалагүйгээр хасдаг болохыг шаардаж буй.

Бөх эрийн гурван наадмын нэг боловч спортын нэг төрөл. Барилдах үедээ шатаж болох ч өрсөлдөгчөө цохиж, өшиглөх үйлдэл хэрхэвч гаргаж болохгүй. Уур унтуугаа дарж чадах хэмжээний сэтгэл зүй, ухамсар төлөвшил суугаагүй бол бөх барилдаж, дэвжээгээ ч, наадмаа ч гутаах хэрэггүй шүү дээ. Чимээгүй зодог тайлаад үзэгчийн суудалд шилжсэн нь дээр.

Ийм бүдүүлэг үйлдэл зөвхөн дээрх хоёр бөх дээр л гарсан юм биш. Өнгөрсөн хугацаанд Улсын өндөр цолтой бөхчүүдээс ч өрсөлдөгчөө зоддог увайгүй үйлдэл гарч байв. Тухайлбал, 2019 онд Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох үеэр Улсын Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн арслан н.Лхагвадоржийг шидэж, нугаслах шахсан. Олон нийт түүний энэ үйлдлийг эсэргүүцэж, барилдах эрхийг нь хасахыг шаардсан. Мөн “Аваргын зангараггүй бөх. Амбатны цагаан Жигмэд гэж Н.Батсуурийг хэлнэ” гэж шүүмжилж байсан удаатай. Өнөө жилийн үндэсний их баяр наадмын барилдааны үеэр зургаагийн даваан дээр Улсын арслан Ц.Содномдоржийг амлан авсан ч барилдааны үндсэн цагтаа хаялцалгүй, хэл амаараа “үзэлцэцгээсэн”. Эцэстээ Улсын Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдоржийг цагдаад өгөх юм болж, хэрүүлтэйгээр наадмын дэвжээг орхиж байв.

Энэ мэтчлэн татвал, татах жишээ олон. Гэтэл бусад спортын наадмууд цэвэр өрсөлдөөн дунд болж, ялсандаа ялагдсан нь баяр хүргэж, ялсан нь ялагдсандаа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг чин сэтгэлээсээ хүсэн ерөөдөг. Харин Монголын бөхчүүдэд ийм соёл, ухамсар дутсаар байна.

Ялж сур, ялагдаж сур бөхчүүд ээ. Чадахгүй бол бөхийн торгон дэвжээг орхиж сурдаг болмоор байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бөх 2023-07-31 66.181.161.185

Батмөнх заанд хариуцлага тооцооч

Avatar

Bat 2023-07-31 202.9.47.43

Хорол сэтгүүлчээ бөх сайн мэддэг байж иймэрхүү юм нийтэлжий бөхчүүдийн нэрийг сайхан холиод бичцэн бндх

Avatar

Hahaa 2023-07-31 66.181.161.216

batsuuriig helmehduulj bna turiin naadamin 5antai uzuur turuu bulaaldaj baisan hund tiim avir baigaa ene bol helmehduulelt yas hayadan hot shar uhaangui teneg humuusiin uildel yum

Avatar

МОНГОЛ 2023-07-31 122.201.24.129

БАТМӨНХ НЬ ХҮДЭРБУЛГЫНХАА БАГШ НЬ УХААНТАЙ ЮМ БИШ ҮҮ???

Avatar

Zochin 2023-07-31 103.26.195.164

salaavch Batsuuriin tolgoig ih ileh yum daa. Uvsiin boihchuud shiitgel avdaggui gel uu neeree. Dopingtoi Uvs tsol nemne, dopingtoi halh 8 jil erhee hasuulna, iim holboog hen toodog yum.

Avatar

Нэргүй 2023-07-31 103.10.21.24

Бөхчүүдийн яриагаар бол Улсын начин Д.Хүдэрбулга нь Улсын заан Б.Батмөнхийн багш гэх. Багш гэхээрээ шавиа ноцож, хашгирч, цохиж, буулгаж авах ёстой юм болов уу. Гэвч барсангүй, унаж, үзүүрлэсэн.

Avatar

Нэргүй 2023-07-31 101.113.195.75

Сүүлийн үеийн бөх нэртэй дуракуудаас болж бөх үзэх сонирхол огт төрөхөө байсан

Avatar

Базар 2023-07-31 71.198.176.103

Ер нь аймаг, сумын наадамд улсын цолтой бөх барилдаад яах юм. Түрүүлбэл аймгийн арслан сумын заан болно биздээ. Харин орон нутгийнхаа наадмын зочины суудалд тухлаад түрүүлж үзүүрлэсэн юмуу уран сайхан барилдсан бөхөд өөрийн нэрэмжит шагналаа
гардуулж баймаар болж. Тиймгүйгээс бие болон хүч тэнцвэргүй барилдаанаас болоод залуучууд багадаа их бэртэл авч байна. Барилдааны хугацаа дуусаад тэгш барьцнаас хаялцахгүй тохиолдолд бага цолтойг давуулдаг болмоор юм.

Avatar

зочин 2023-07-31 122.201.21.243

бөх үзээд хэрэггүй болсоон бүгд найраачид чих нь амтай нь ойрхон барилддаг болхоор тэдийг өгье уначих манай нутгийн 100 жил гээд болоо

Avatar

зочин 2023-07-31 122.201.22.249

тэнэг хүн бөх

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.176.102

зовлогонууд алалцаж дуусч байвал гоё

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.85.136

ямар ч ажил хийддэггүй зөвхөн өөрсдийн ховдог ходоодын төлөө амьдардаг юм шиг харагддаг шүү бөхөнцрүүд ээ

Avatar

Нэргүй 2023-07-31 101.113.195.75

Ажил хийнэ шүү. Хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж хамгаалалтын ажлыг нь хийж нохойд барьдаг мод нь болдог байгаа шүү 🙂

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.90.81

модон толгойтой бөхчүүд

Avatar

Уншигч 2023-07-31 66.181.168.8

БӨХ ТЭЖЭЭХЭЭР БУХ ТЭЖЭЭ гэж

Avatar

Нэргүй 2023-07-31 220.76.226.30

batsuuri metiin aabtaigaa niilj tsagdaa zoddog yabdag jorlonguud zondoo zondoo. ted nar bohiig ner hundgui bolgoson. odoo erdem nomgui buduulege arhichin tanhai humuujilgui yabdag jorlonguudiin tsugluulga shd . Mongo l ogvol buruu zob ni hamaagui heniig ch hamgaaldag uhaan muudag buleglel bolson

Avatar

Зочин 2023-07-31 176.59.148.59

Допинг Батсуурь шиг юмнаас болоод Монгол бөх үзэх хүмүүс ховордсон, сумо шударга юм билээ

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.187.187

Сумо бол тэр чигээрээ допинг шдээ холбоо нь шинжилгээ хийлгэдэггүй юмаа малаа

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.89.26

Бөхчүүд бүүр тэнэг болж

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.188.126

үнэн..батсуурьт хариуцлага тооц.цол хураа

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.27.182

Дан ганц бөхчүүд биш УЯАЧИД дотор ч бас эвгүй ноходуу д байнаа ! Хөдөлмөрийн баатар ДАВААХҮҮ гэж нэг хүн бараг бүх ТВ-ээр өөрийгээ рекламдаж байхым.
Ялангуяа НТВ-ээр тэр Оюунбаатар гэдэг нөхөр дандаа л Даваахүү гуайг ярьж байдаг, өөр морь уядаг хүн байхгүй юмуу хайшаа юм.
Даьаахүү гуай өөрийгөө дөвийлөгсөн пост их хийлгэх юмаа ! Хамгийн сайн уяач хэн бэ ? ДАВААХҮҮ
Хамгийн олон түрүү, айраг…ДАВААХҮҮ …. гэх мэт.
2000 оны үед бол тийм байсан байхаа, одоо бол больсон .

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.27.182

Онон гуай, тэдний хоёр хүү Батбилэг,Батболд, тэдний үеэл Ихбаяр, Дугараа, Бандгай,Мөнхбатаа, Мойка,Буянтай гээд залуучуудын амжилт БААТАР АХын рекордыг хэд нугалаа д эвдсэн байгаа ! Ах одоо арван хэдэд л орохоор байгаа байх, тэгсэн мөртөө өөрөө тэргүүлж яваа мэтээр реклам даад л…. Үүнийг хир зэрэг жудагтай бна гэж хэлэхээр бна?!

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.47.14

Одоо чинь бөх гэдэг чинь гэнэт баяжих арга болсон шүү дээ, ямар баасных нь үндэсний сплот, ёс заншил, дэг жаяг байхав. Одоо ивээн тэтгэгчид нь Ланд-200, байр сууц, 1000 маял хуримтлуулж өгдгөө болих хэрэгтэй. Гадаад ийм самуун дампуу тэнэглэл байдгүй юм.

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЛАЛРЫН БӨХ 2023-07-31 192.82.80.129

ТӨРИЙН НААДМААР ТҮМНИЙ НҮДНИЙ ӨМНӨ ОДООГИЙН ДАРХАН АВАРГА НЭРТЭЙ БӨХӨНЦӨР 'ӨСӨХӨӨДӨЖ' ЭНЭ БҮХ БӨХӨНЦӨРҮҮДИЙН УВАЙГҮЙТЛИЙН ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН БАЙХАА!!!

Avatar

Нэргүй 2023-07-31 202.180.219.30

boh hynii uhamsar yumdaa

Avatar

Зочин 2023-07-31 64.119.26.71

Ийм новшуудыг Монгол бөхийн дэвжээ, Монгол хүний өв соёлоос үүр зайлуул.

Avatar

Нэргүй 2023-07-31 70.108.44.114

Барилдаан эхлээд удаагүй байтал Улсын заан Б.Батмөнхийн уур асав бололтой, учраа бөх рүүгээ дайраад л, ноцоод л … Сүүлдээ бүр тэсрэх шиг, хашгираад л. Унасан атлаа тахимаа ч аятайхан өгчихгүй тохойлдож, наадамчин олны жигшил зэвүүцлийг төрүүлэв.

Бөхчүүдийн яриагаар бол Улсын начин Д.Хүдэрбулга нь Улсын заан Б.Батмөнхийн багш гэх. Багш гэхээрээ шавиа ноцож, хашгирч, цохиж, буулгаж авах ёстой юм болов уу. Гэвч барсангүй, унаж, үзүүрлэсэн. ??????????????????????

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.181.73

ПАздаа гээд чангаар орилсон шүү.

Avatar

Миний бодлоор 2023-07-31 64.119.16.79

Харин сайн ойлгосонгүй.Орилж чарлаад багтарч үхэх гээд байсан нь багш нь болох юм бол Батмөнх нь багш нь ч юм шиг…

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.42

Батмөнх нь багш нь байлгүй дээ. Сэтгүүлч буруу биччихсэн бололтой.

Avatar

Зочин 2023-07-31 174.172.65.140

Их зөв сэдэв хөндсөн бн. Ер нь улмал ёс зүйгүй болж бгаа

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.87

Ёс зүйн алдаа гаргасан бөхийг барилдах эрхийг нь ахиухан хасаад явбал ийм ёс зүйгүй үйлдэд арилна

Avatar

Нэргүй 2023-07-31 203.91.115.50

барилдхаасаа таахалцах гэдэг болж бна одоо монголчуудаа допинготой бөх э****з адууны хөлд чирэгдхээ боль наадуул чинь хэргэлсэн юм нь талбай дээр шууд илэрдэг болж бна төв аймгийг хар тэр Батмөнх гэж нөхөр яав завханд Гончиг гэдэг нөхөр улаан цагаан унчаад зогсоод бна бас завханд гарьд Жаргалсайхан гэж бөөн хө бна аймаг сумын наадам таарсан учраагаа хүчрэхгүй тэгээд уурлаад гомдож гүйгээд

Avatar

Хүнлэг ёс гэж байхгүй болсон 1990 оноос 2023-07-31 202.179.21.253

1990 оноос хойш барилдаж байгаа бөхчүүдэд ёс жудаг гэж байхгүй ухаан муу дээр нь толгой нь б**в болсон юм болвол хүүхэн ярина арай дээр нь боловсрол бүр 00 ийм байхад хүн үзэх үү би лав үзэхээ байгаад удаж байна гадны спорт нь дээр ядаж хүнлэг

Avatar

хуульч 2023-07-31 88.125.82.223

гол нь нөгөө хэдэн мал нь энийг олж уншихгүйд л учир бгаа юм. бөхийн бай шагналыг түрүүлсэн бөхөд дээлийн торго үзүүрлэсэн бөхөд халуун сав өгч баймаар бнаа.

Avatar

Нэргүй 2023-07-31 188.162.254.56

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.191.130

bai shagnaliig ni bagasgaval iim yum garahgui shuu oron nutgiinhan, MUBHolbooniihoon

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.191.130

iim novshnuud naiziigaa hunuuchihuud jujiglej hevtdeg

Avatar

Нэргүй 2023-07-31 202.55.191.130

esvel zailtsgaa baastai guzeenuudee

Avatar

Зочин 2023-07-31 139.5.216.27

Эхлээд хүн шиг хүн бол дараа нь барилд.

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.27.182

Баахан хөгшин хүмүүс л барилдана даа кх кх кх

Avatar

Нэргүй 2023-07-31 202.131.225.53

сум аймаг улсын наадмыг нэгэн зэрэг хийх хэрэгтэй , наадам хэсэж байлиатуулж явдагийг таслан зогсоох хэрэгтэй , ард түмэнээ баярлуулж цэнгүүлх өв соёл болохоос шуналтай нэгний мөнгө олох үйл ажиллагаа биш гэдэгийг бодох ёстой

Avatar

Зочин 2023-07-31 202.9.47.29

Хожиж, хожигдож сурсан нөхдүүдийг олны өмнө гаргаж, барилдуулж найр наадам, уралдаан тэмцээн аль нь ч байсан үзэгчдээ хүндэтгэж байх хэрэгтэй байнаа, бөхчүүд ээ.

Avatar

Нэргүй 2023-07-31 103.26.193.244

Тэгээд үхэр монголчууд гэдэг.

Avatar

Нэргүй 2023-07-31 112.72.8.90

Бай шагналыг нь огцом багасга. Мөнгөний төлөө юугаа ч өгөхөөөс буцахгүй яаж ч мэдэхээр болоод байна. Бөхчүүд уяачид арай л байна даа

Avatar

Бадарч тахар 2023-07-31 59.153.115.225

давж унаж сур гээч !

Avatar

Нэргүй 2023-07-31 139.5.219.183

явдаг жорлонгууд

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.88.66

Ер нь бол ,,,,,,,,тиймшдээ,,,,

Avatar

ччч 2023-07-31 202.126.89.76

ер нь л бол бөхийн жудаг гээчийг ор тас мартсан дөөө одооны энэ бөх нэртэй олон гүзээнүүд. Бөх хүний ухаан гэж гайхалтай зүйлийг мэдэхэээ байсан одооны бөхчүүд нээрээ үнэн л** шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж