"Ээж нь СЭМҮТ-д хүүтэйгээ уулзахаар очиход уулзуулаагүй"

"Ээж нь СЭМҮТ-д хүүтэйгээ уулзахаар очиход уулзуулаагүй"

"Ээж нь СЭМҮТ-д хүүтэйгээ уулзахаар очиход уулзуулаагүй"

Гандантэгчэнлин хийдэд шавилан суудаг хүүхдүүдийг хүчирхийлдэг байж болзошгүй гэх хэрэг гарсан. Хэргийг хууль хяналтын байгууллага болон хүний эрхийн байгууллагууд шалгаж буй. Тухайн асуудалд хохирсон байж болзошгүй гурван хүүхэд, холбогдсон байж болзошгүй дөрвөн хүүхэд нийт долоон хүүхдийн шүүх шинжилгээний газар дүгнэлт гаргуулахаар хандаж, шинжээч эмчийн дүгнэлт гарсан байдаг.

Тэгвэл Гандантэгчинлэн хийдэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн ламхайг СЭМҮТ-д эмчлэхдээ мансууруулсан байж болзошгүй асуудлаар "Далд хүн" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ. Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Ууганбаяр энэ тухай ярихдаа "Гандантэгчинлэн хийхэд гарсан бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой хэргийг холбогдох төрийн байгууллагууд шалгаж, эцсийн байдлаар хэд хэдэн дүгнэлт гарсан. Мөн хохирогч хүүхдүүдийн сэтгэл санааны байдал хүнд байгаа учраас СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр болсон. Тэгээд Баянгол дүүргийн хүүхдийн байцаагч, сэтгэл зүйч хамтран СЭМҮТ-д хэвтүүлсэн. Тухайн үед хүүхдэд эм тарианы эмчилгээ хийхгүй гэдгийг хэлсэн. Гэвч хүүхдэд эмэн эмчилгээ хийснийг ээж нь мэдсэн. Хүүтэйгээ уулзах гэж очиход сувилагч нь "Хүүхэд унтаж байна" гээд уулзуулаагүй. Ээж нь "Хүүхдээ хармаар байна" гэж хэлээд эмч сувилагч нартай маргалдаж, БЗД-ийн цагдаагийн байгууллагад шалгуулж байна. Хохирогч хүүгийн ээж давхар хохирч, хөл нь гэмтэн цус алдсан.

Мөрдөн байцаах ажиллагааны үйл явцад хүүхэд хөнжил дээр шээсэн гэдэг дүгнэлт шээгээгүй гэж гарсан байна. Бид дахин шалгуулахаар өгсөн. Хохирогч хүүхдэд халдсан хоёр хүүхдийг яллагдагчаар татсан гэдэг мэдээллийг өгье.

Төрийн байгууллага ямар ч хяналт тавьж, хамгаалж чадахгүй байна. Түр хамгаалах байранд хүүхэд давхар сэтгэл зүйгээр хямарч байсан учраас гэртээ гарсан. Цаашдаа ээж төрийн хамгаалалтад орохыг хүсч байна" гэсэн юм.

Гандантэгчэнлин хийдийн зүгээс ламхай нар хүчирхийлэлд өртсөн хэргийн талаар зургадугаар сард /2023.06.23/ мэдээлэл хийх үеэр МБШТГТХ-ийн Гандан телевизийн захирал Ж.Одгарьд тайлбарлахдаа "Хэрэг гарсан байж болзошгүй асуудлыг өндөр түвшинд шалгаж байгаа. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч бид яллаж болохгүй гэж Үндсэн хуульд заасан. Тиймээс хууль хяналтын байгууллагын дүгнэлт гарах хүртэл хүлээцтэй хандахыг та бүхнээс хүсч байна. Анх зургадугаар сарын 15-нд мэдээлэл гарсан даруйд хэргийг шалгах ажлыг эхлүүлсэн.

Хэрэг хянан шалгагдах явцад тодорхой мэдээллийг нийтэд нээлттэй өгөх боломжгүй.

Гэтэл сүүлийн үед асуудлыг нийгмийн сүлжээгээр шүүх явдал хэрээс хэтэрч байна. Удаа дараа энэ асуудал болж байсан байна гэхчлэн мэдээлэл гарч байгаа нь харамсалтай. Бурхан шашны төв, соёлын нэгж рүү цахимаар халдаж байгаа нь буруу. Тиймээс энэ асуудалд албан ёсоор тайлбар өгөхөөр болсон байгаа. Бид нэр төрөө өмгөөлөх гэж суугаагүй бөгөөд хүүхдийн эрхийн асуудлыг чухалчилж байгааг ойлгоосой" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.47.21

Бузрууд

Avatar

Нэргүй 2023-07-31 220.76.226.30

ene zabaarsan shashin mashinee. boliochee. delhii shinjleh uhaan hiimel oyun uhaan (AI) yarij bhd manaihan gandandaa huuhed huchinduulcheed bhd yaj haaj ongoruulehee bodhiim.

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.85.217

СЭМҮТ д битгий хэвтүүлээч. Манай сэтгэл зүйчид гэж юу ч чадахгүй хүмүүс байх юмаа

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-31 202.9.46.0

Өнөр бүл төв болон асрамжийн газрууд тусгай сургуулиудын дотуур байр зэргийг шалгах хэрэгтэй..

Avatar

Зочин 2023-07-31 66.181.160.67

Гандан гэх муу ёрын газар хөөрхөн эрүүл саруул хүүхдүүдээ яах гэж аваачиж өгдөг юм бэ? эцэг эхчүүдээ. Тэдэнд нэр төр мөнгө л хэрэгтэй болохоос хүүхэд яаж хохирсон нь түй ч хамаагүй байдаг байгаа шүү. Тэр энэтхэгт хүүхдүүд бүр илүү зовдог бололтой юм билээ дээ. Анхаар мэдлэг мэдээлэлтэй байж судалж бай л даа.

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.160.97

сэмүт гээд байнга л хэл аманд орохын дарга гэж мануухай байна уу

Avatar

Нэргүй 2023-07-31 188.162.254.56

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!

Avatar

зочин 2023-07-31 192.82.87.95

Хүчирхийлэгч лам нар урт гартай байж болзошгүй юм. Эмнэлэгт байгаа хүүхдийг тэр Хүний эрхийн комисс,
хүүхдийн байгууллагууд анхааралдаа аваач. Хүүхдийн ээж сайн байна. Ийм ноцтой асуудлыг босгож ирээгүй бол
хичнээн ч үргэлжлэх байсийн. Энэ хүүхдийн төлөө , Хүний эрхийн комиссийн ажлыг Заригийн Өнөрөө л хийгээд байгаа шүү.

Avatar

Зочин 2023-07-31 192.82.68.100

Бид сайн мэдэх ёстой. Энэ лам нар хүний мууг үзэх дуртай даг.Тэр хүүг солиоруулах тариагаар элий балай болгох арга сүвэгчилсэн нь тодорхой.

Avatar

Нэргүй 2023-07-31 202.131.227.82

Дээр нь сургуулийн дотуур байр, асрахын байруудаар шалгаж үзээсэй. Энэнээс аймаар явдлууд л их л байгаа

Avatar

g*** lamhai 2023-07-31 103.254.123.90

nul bavaan goshnogdoon bolni shuu dee

Avatar

ЧОЙЖАМЦ 2023-07-31 192.82.67.157

ДАЛАЙ ШИГ БУЛАЙГАА ДАРАХЫН ТУЛД ХҮН АЛЖ ХҮРЭЭ ТАЛНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж