Энэ жил Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?

Энэ жил Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?

Энэ жил Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?

Хүрээ цам даншиг наадам наймдугаар сарын 5-6-нд Хүй долоон худагт болох юм. Монголын Үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ноос мэдээлснээр тданшиг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256, өвөр монгол, буриад бөхийн барилдаанд тус бүр 64 бөх барилдана. Дээрх гурван төрлийн бөхийн барилдааныг сугалаагаар барилдуулах бөгөөд барилдааны сугалааг наймдугаар сарын 4-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар болжээ. Үндэсний бөхийн барилдаанд Даншигийн цолтой бөхчүүдийн эрэмбийг харгалзах юм байна.

Монгол туургатан зочин бөхчүүд үндэсний бөх болон буриад, өвөр монгол бөхийн барилдаанд оролцон барилдах боломжтой харин улс, аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаанд давхар оролцохгүй аль нэг барилдааныг сонгон барилдах аж.

Үндэсний бөхийн барилдааныг МҮБХ-ны баталсан Бөхийн барилдааны дүрмээр зохион байгуулах юм байна. Бай шагналыг дараах байдлаар тогтоожээ. Үүнд:

Үндэсний бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 15 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар болон ивээн тэтгэгч байгууллагын шагнал
  • Үзүүр бөхөд 10 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-5 давсан бөхчүүдэд олгогдоно.

Буриад бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгогдоно.

Өвөр монгол бөхийн барилдаанд:

  • Түрүүлсэн бөхөд 10 сая төгрөг, мөнгөн тоногтой эмээл, хазаар
  • Үзүүр бөхөд 5 сая төгрөг
  • Их шөвгийн 2 бөхөд тус бүр 3 сая төгрөг
  • Давааны бай шагнал 1-3 давсан бөхчүүдэд олгохоор болжээ.

Түрүү, үзүүр хүртсэн аймгуудыг тухайд Архангай аймаг 2015, 2016, 2017, 2018 онуудад түрүү хүртсэн. Харин Хөвсгөл аймаг 2019 онд, Завхан аймаг 2022 онд сүүлийн даншгийн түрүүг хүртэж байлаа. Мөн Булган, Говь-Алтай, Ховд, Баянхонгор зэрэг аймгууд тус бүр нэг үзүүртэй.

Тэгвэл энэ жил хэн даншиг наадамд түрүүлэх вэ? Өмнөх жилүүдийг эргэн саная.

2015 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва түрүүлж, даншгийн арслан цол
  • Үзүүр – Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэн, даншгийн заан цол
  • Их шөвөг – Булган аймгийн Могод сумын харьяат Э.Энхбат, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ц.Содномдорж нар үлдэж, даншгийн өсөх идэр начин цол

Гандантэгчэнлин хийдийн тэр­гүүн Хамбын шийд­вэ­рээр, түрүүлсэн бөхөд даншгийн арслан, үзүүрлэсэн бөхөд даншгийн заан, зургаа давсан бөхөд чимэгтэй даншгийн начин, тав давсан бөхөд даншгийн начин цолыг тус тус олгож, үнэмлэх, тэмдгийг гардуулдаг.

2016 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дахин түрүүлж, даншгийн аварга цол
  • Үзүүр – Булган аймгийн Орхон сумын харьяат Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн, даншгийн заан цол

Даншиг наадмыг сэргээснээс хойш Р.Пүрэвдагва анхны аваргаар нь тодров.

2017 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга цол
  • Үзүүр – Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэн, даншгийн заан цол

Улсын арслан Р.Пүрэвдагва гурван жил дараалан түрүүлж, даншгийн даян аварга болов.

2018 он

  • Түрүү – Архангай аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва дөрвөн жил босоо байж, даншгийн дархан аварга цол
  • Үзүүр – Ховд аймгийн Буянт сумын харьяат О.Хангай үзүүрлэн, даншгийн заан цол

Р.Пүрэвдагва үндсэндээ даншиг наадамд ноёрхсон гэж хэлж болно.

2019 он

  • Түрүү – Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Ч.Батчулуун түрүүлж, даншгийн арслан цол
  • Үзүүр – Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Н.Золбоо үзүүрлэн, даншгийн заан цол

Эцэст нь Р.Пүрэвдагвын цуврал зогсч, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлсэн юм.

2022 он

  • Түрүү- Завхан аймгийн бөх Л.Лха-Очир түрүүлж, даншгийн арслан цол
  • Үзүүр-Ховд аймгийн бөх Ш.Мөнх-Од үзүүрлэж, даншгийн заан цол
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.161.191

өндөр настны арамжийн газар хандив өгөх гэвэл түүнийхээ оронд тэнд нь яг л гарт баригдаж тэнд байгаа хүмүүст нь бодитой хэрэг болгох зүйлиййг л дор нь хийж өгөх хэрэгтэй байх аа тэр өгөөд байгаа хандив нь яг хаана нь юу болж байдаг нь үнэххээр сонин гаднаа салихлаад суух цэцэрлэг ч байхгүй кордиортоо ус шүүгчтэй ус нь байхгүй жонхуурсан чанаргүй хоол бие нь өвдсөн нэгнийг эмчлэх олигтой эм тариа сайн эмч ч байхгүй улсын асрамжийн газар нь аймар өрөвдмөөр

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.89.187

Даншиг наадамд их сайхан. Жуулчид маш их үздэг юм.

Avatar

Нэргүй 2023-07-31 176.10.236.26

Даншиг наадам гэж юу гээч нь болдог юм, хэнд ч хэрэгтэй юм цус гэж… нийтээрээ ядуу байж чаааваасдааа

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.76.69

Одоо тэгээд цаашлаад христийн даншиг, лалын даншиг, үнэн алдартны даншиг гээп үргэлжлээд талцаад үзээп байж дээ

Avatar

ХУУЛЬЧ 2023-07-31 202.9.46.217

ДАНШИГ СЭРГЭХ УЧИРТАЙ .,,,, ЭНЭ БОЛ БИДНИЙ ТҮҮХ, ӨВ СОЁЛ ,УЛАМЖЛАЛ БОЛОХООР ҮРГЭЛЖЛЭХ УЧИРТАЙ Л ДАА ..

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-07-31 139.5.219.190

Гандан хийд энэ их мөнгийг нийгэмд юу ч хийж бүтээсэн юмгүй бөхчүүдийг тэжээж байхаар ,өнчин ядарсан хүүхдүүд ,өндөр настный асрамжийн,газарт ,хандив өргөсөн бол хамаг амьтный тусын тулд буян болох байлаа. Бөхөд яахав дээ,түрүүлсэн бөхөд даага,үзүүртлэсэн бөхөд дээлийн торго өгөхөд болно шдээ.

Avatar

Нэргүй 2023-07-31 103.26.193.244

Энэ балай шашин өргөжиж тэлээд байгаа цагт Монгол улс өөдлөхгүй ээ! Буцаад феодол нийгэмрүүгээ явж байна. Лам нар, том феодол, ядуу харц ард гэсэн бүтэцрүүгээ явж байна даа.

Avatar

Zochin 2023-07-31 66.181.160.39

ингэж мөнгө үрэхээ боль ядарсан хүмүүст тусал ядаж бурхан болоочийн хойдхийг үнэгүй уншиж бай

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.87

Өвөрмонгол болон буриад бөх барилдах нь сонин байна. Бас бидний ойртож нягтрахад нэн тустаа юм даа.

Avatar

Зочин 2023-07-31 203.91.115.48

Энэ их олон наадам хэзээ нэг дуусаж ажил хөдөлмөрөө хийх бол

Avatar

Нэргүй 2023-07-31 203.91.115.44

Чойжамц гуайтай нугалаанд таарчихвал сайхан адис аваад буугаад өгөхийг бодно доо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж