Хуучин Францын колони байсан Нигер улсад олон мянган хүн жагсаал хийж, тус улсан Элчин сайдын яам руу халджээ. Оросын төрийн далбааг барьсан жагсагчид өчигдөр Франц улсын Элчин сайдын яамны хаалгыг галдан шатаасан байна.
ОХУ-ыг хүчирхэг холбоотон гэж харах болсон Нигерийн иргэд Франц улсыг үзэн ядаж буйгаа ил тодоор илэрхийлж байв. Уг жагсаалд ОХУ-аас хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй ч олон жагсагч Оросын төрийн далбаа, Путиныг дэмжсэн уриа лоозон барьсан байв.
Оросын хувийн цэргийн Вагнер групп компани нь Баруун Африкт нөлөөгөө тэлэх Путины бодлогын дагуу хөрш Мали улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.
Нигерийн жагсаал эцэстээ цэргийн эргэлтээр өндөрлөсөн бөгөөд засгийн эрхийг авсан армийнхан Москваг эсвэл барууныг дэмждэг эсэх нь тодорхойгүй байна. Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон жагсаалыг буруушаан мэдэгдэл хийж, тус улсын ашиг сонирхол, иргэн ий эсрэг ямар ч халдлагыг тэсвэрлэхгүй гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ