“Чендү-2021” оюутны Унирверсиад их наадмын жүдо бөхийн -73 кг-д өрсөлдсөн Үндэсний шигшээ баг "G-Mobile" компанийн тамирчин, "Мон-Алтиус" дээд сургуулийн оюутан Одгэрэлийн Уранбаяр Францийн бөхийг иппоноор ялж, хүрэл медаль хүртжээ.
Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн, оны эхний их дуулга Францын нийслэл Парис хотноо хоёрдугаар сард болоход Монголын шигшээ багийн 13 бөх барилдсан. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -66 кг жинд Баттогтохын Эрхэмбаяр мөнгө, -73 кг жинд О.Уранбаяр хүрэл медаль хүртсэн байдаг.
Энэ барилдаанаар О.Уранбаяр Франц, Куба, Алжирын бөхчүүдийг ялж шөвгийн наймд Бразилын аварга Даниэл Каргнинд ялагдсанаар дагасан бөгөөд Молдав, Өмнө Солонгосын бөхчүүдийг ялж хүрэл медаль хүртсэн юм.
Холбоотой мэдээ