Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 62 дугаар сургуулийн баруун талд хуучин гараашуудыг буулган газар чөлөөлж, газрын нөхөн сэргээлт хийжээ. Ингэснээр сагсан бөмбөгийн талбай, явган хүний зам тавих, иргэдийн амарч суух сандал, саравч, гэрэлтүүлэг, хогийн сав байрлуулах, автомашины зогсоол байгуулах, ногоон байгууламжийг нэмж, шинээр байгуулсан байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хот тохижилтын газар” хийж гүйцэтгэжээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд нийслэл, дүүргийн санхүүжилтээр явган хүний зам тавих ажил хийж дууссан. Уг зам нь хоёр метр өргөн, 300 метр урттай бөгөөд дүүргийн 12 дугаар хорооны хоёрдугаар байрны урдаас 106 дугаар цэцэрлэгийн урд хэсгээр үргэлжилж байгаа юм. Зам тавих ажлыг 2023 оны зургадугаар сарын 24-нөөс 30-ны өдрийн хооронд өнгөт хавтангаар хийж гүйцэтгэсэн байна.
Холбоотой мэдээ