"Дайн Оросын нутаг дэвсгэрт эргэн ирж байгаа нь мэдээжийн бөгөөд шударга зүйл" гэж Украины ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгджээ
"Украин илүү хүчирхэг болж байна. Дайн Оросын нутаг дэвсгэрт, ялангуяа, цэргийн баазууд, бэлгэдлийн төвүүдэд аажмаар эргэн ирж байна. Энэ бол зайлшгүй, мэдээжийн бөгөөд туйлын шударга үйл явц. Оросын түрэмгийлэл дайны талбарт бүтэлгүйтлээ. Өднөөдөр ОХУ-аас нэрлэсэн цэргийн тусгай ажиллагааны 522 дахь өдөр. Гэтэл үүнийг Оросын эрх баригчид 7-14 хоног л үргэлжилнэ гэж тооцоолж байсан" гэж Зеленский хэлэв.
Москва хотноо өнгөрсөн зургадугаар сарын 30-нд батлан хамгаалахын барилгууд дроны дайралтад өртсөний дараа Зеленский ийм мэдэгдэл хийлээ. ОХУ-ын талаас үүнийг украинчууд үйлдсэн гэж буруутгасан.
Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Ихнат хэлэхдээ, Москвад нисгэгчгүй онгоцоор хийсэн довтолгоо нь Украины эсрэг өргөн цар хүрээтэй дайн эхэлснээс хойш "тулааны гал хол байна" гэж үзэж байсан оросуудад нөлөөлөх зорилготой гэжээ. “Орост ч, Москвад ч ямар нэг зүйл үргэлж нисдэг. Одоо дайн үүнд санаа зовдоггүй хүмүүст нөлөөлж байна. Оросын эрх баригчид бүх зүйлийг таслан зогсоолоо гэж хэлэн үүнийг яаж ч нүдээ аниад өнгөрөөхийг хүссэн ч … ямар нэг зүйл цохилтод өртөх болно" гэж Ихнат хэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ