Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

НЭМЭЛТ: 

Ардчилсан намаас зохион байгуулж буй хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхлээд байна.

Нээлтэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О. Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар оролцож байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.

Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөгч чуулж байна. Тус чуулганаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээл, цаашдын боломж, шийдлийн талаар хэлэлцэх болно.

Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа гаргахаар ийн чуулж байна.

Хангайн бүсийн эдийн засгийн форум болно

Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.31/ Хангайн бусийн эдийн засгийн форумыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулна. Форумаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм.

Тус форумд Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүд, төлөөлөгчид оролцоно. Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар болон бусад албаны төлөөлөгчид Хөвсгөл аймагт очоод байгаа юм.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар төлөөлөгчдийг угтан авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 64.46.0.123

эдийн засгийн алуурчид. гантөмөрөө чи эхлээд охиноо хүмүүжүүл

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.87

АН-д хятадын э****з ямар ч хүн гишүүүнээр элсэж болно. Мөн ямар ч гэмт хэрэгтэн гишүүн болж намын хамгаалалтанд нь орж болдогийг олон үйл явдал харуулсан. Нам элсэх ямар нэгэн шалгуур байдаггүй. Гэтэл МАН-д хятадын э****з хүн гишүүнээр элсэх нь хаалттай байдаг байна. Зарим хүн яс үндэсээр нь гадуурахлаа гэх шүүмжилдэг. Гэсэн боловч тэд ийм л байр суурин дээрээ зогссоор ирсэн

Avatar

А.Хандсүрэн МоАХ. 2023-07-31 173.73.116.133

Бодлогогүй улс төрийн үр дагавар гэж ярьж үздээ! Үр дүн гэнэ үү?!🤦🥺

Avatar

Нэргүй 2023-07-31 202.131.226.226

ГАНТӨМӨРТ МАНЛАЙЛАЛ, ЗАНГАРАГ ГЭЖ ЮМ АЛГА. ЭНЭ НАМЫГ ИНГЭЖ 7 ЖИЛИЙН ТУРШ ҮХЛҮҮТ БАЙЛГАДАГ НЬ БОДВОЛ МАН-ЫН Л СОНИРХОЛ БАЙХ ДАА. СӨРӨГ ХҮЧИН ЮМ БОЛ СӨРӨГ ХҮЧИН ШИГ АЖИЛЛАХ ЁСТОЙ. ТЭГВЭЛ ДЭМЖЭЭД ГАРГААД ИРЭХ МАСС ИРГЭД НЬ БАЙЖ Л БАЙНА. ДАРАНГУЙЛАЛД БУУЖ ӨГЧ ҮЛБИЙЧИХЭЭД ЭНЭ МЭТ БАЙХ АВААС МАН СОНГУУЛЬД ЯЛСААР Л БАЙХ БОЛНО. ИРГЭД ЯДУУРЧ ГУЙЛГАЧИН БОЛСООР Л БАЙХ БОЛНО.

Avatar

Нэргүй 2023-07-31 103.57.93.218

Л.ГАНТӨМӨР ХОЦРОГДСОН ДУРАКАА ЧИ БИТГИЙ ӨМХИЙГӨӨР УНГАС АЛДМОЙ

Avatar

Нэргүй 2023-07-31 203.98.76.4

Сүүлийн жилүүдэд Монголчуудын НАЙР НААДАМ, ОЙН ТЭМДЭГЛЭЛТ, ДУУ ХУУР ШОУ ЦЭНГЭЭН, АЯЛАЛ ЗУГААЛГА ч Утгаа ч Тоогоо ч Алдлаа Даа хөөрхий….Хэзээд нь АЖЛАА ХИЙДЭГ Ард Түмэн юм БҮү мэдэээ…ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТГҮЙ 34 ЖИЛ БОЛЛОО МАН-ЫН ЗАВСАРГҮЙ ЗАСАГЛАЛД….

Avatar

irgen 2023-07-31 103.57.94.80

yanaa gua guyaa olov gegch bolj bna daa. Hairan nam.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж