Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

Хуучирсан мэдээ: 2023.07.31-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

Л.Гантөмөр: Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө яллагдаж болохгүй

НЭМЭЛТ: 

Ардчилсан намаас зохион байгуулж буй хангайн бүсийн “Эдийн засгийн форум” албан ёсоор эхлээд байна.

Нээлтэд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О. Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, АН-ын Стратеги, бодлого судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ХБНГУ-ын Конрад Аденауер сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктор Франк, ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл Х.Эрдэнэбаатар нар оролцож байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө, ажил хийснийхээ төлөө яллагдаж болохгүй. Ажил хийх тусам ядуу амьдруулж байгаа учраас монголчууд гадагшаа дүрвэж байна. Энэ бол бодлогогүй улс төрийн үр дүн юм. Бид бодлогын түвшинд ажиллахын тулд намын дэргэд Стратеги, бодлого судалгааны хүрээлэнг байгуулан ажиллаж байгаа” хэмээн онцоллоо.

Эдийн засгийн форумд Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын гишүүд, бизнес эрхлэгчдийн 700 гаруй төлөөлөгч чуулж байна. Тус чуулганаар орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, сорилт бэрхшээл, цаашдын боломж, шийдлийн талаар хэлэлцэх болно.

Ардчилсан нам асуудалд бодитоор ханддаг, бодлогын шийдлүүдийг хамтаараа гаргахаар ийн чуулж байна.

Хангайн бүсийн эдийн засгийн форум болно

Ардчилсан намаас өнөөдөр /2023.07.31/ Хангайн бусийн эдийн засгийн форумыг Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд зохион байгуулна. Форумаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн зэрэгцээ залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, орон нутгийн хөрөнгө оруулалт, цаашдын боломжийн талаар намын гишүүд дэмжигчидтэй нээлттэй ярилцаж, санал санаачилгыг нь сонсох юм.

Тус форумд Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын 500 гаруй гишүүд, төлөөлөгчид оролцоно. Мөн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Х.Тэмүүжин, Ардчилсан намын даргын зөвлөх Г.Ганбаатар болон бусад албаны төлөөлөгчид Хөвсгөл аймагт очоод байгаа юм.

Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав, Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан нар төлөөлөгчдийг угтан авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж