МҮБХ: Аймгийн начин М.Балжиннямыг 3 жил барилдахыг хориглолоо

МҮБХ: Аймгийн начин М.Балжиннямыг 3 жил барилдахыг хориглолоо

МҮБХ: Аймгийн начин М.Балжиннямыг 3 жил барилдахыг хориглолоо

Монголын үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын хурал долдугаар сарын 28-нд болж, дараах мэдэгдлийг гаргав.

Тодруулбал, МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5, 8.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэж аймгийн начин М.Балжиннямын барилдах эрхийг хугацаатай хязгаарлажээ.

Мэдэгдэлд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь 2023 оны долдугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын баяр наадамд барилдахдаа гаргасан үйлдлийг Монгол бөхийн ёс жудагт харш, үзэгч олон түмэн, өрсөлдөгч бөхөө үл хүндэтгэсэн болохыг харгалзаж:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Аймгийн начин М.Балжинням нь “Ёс зүйн дүрэм”-ийн:

– 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

– 3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,

– 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

2. Зөрчил гаргагч М.Балжиннямыг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 3 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.

3. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд мэдэгдэж байна гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ЗөвЗөв
20
ХахаХаха
10
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.88.166

том цолтой бөхчүүдэд бас ёс зүй хариуцлага тооцох хэрэгтэй бусдад үлгэр жишээ болно

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.161.148

Бөх хүн байж жудаггүй, эр хүний шинжгүй. Бөхийн нэрийг гутаасан харгис амьтан.😡😡😡

Avatar

Нэргүй 2023-07-31 59.153.112.63

Батсуурьт ёс зүйн арга хэмжээ авах хэрэгтэы байсан

Avatar

Зориг 2023-07-31 183.177.97.14

Улсын заан Батмөнхийн барилдах эрхийг бас хасаачээ. ой гутсан шүү

Avatar

Зочин 2023-07-31 176.59.148.59

30 жил хасах байсан юм, муу гөлөгийг.

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-07-31 202.9.46.235

Иймэрхүү амьтадыг нэг мөсөн л зайлуулах хэрэгтэй ш дээ. Хэн ч дурсахгүй. ОД л болгох нь дээ.

Avatar

Зочин 2023-07-31 202.126.89.80

ийм заваан жудаггүй бөхийн нэр зүүсэн оронцгуудыг дахиж хэзээ ч барилдуулахгүй болгох хэрэгтэй. 3жил болоод дахиад л нөгөө ёс зүйгүй үйлдлээ давтана шүү дээ!!!

Avatar

Нэргүй 2023-07-31 2.216.27.192

нэг муу аймгийн начинцар байж … барилдсан хүнээ хүндэлдэггүй юм аа гэхэд олон түмнээс зовдоггүй юм байх даа

Avatar

Зочин 2023-07-31 202.9.47.29

Нэгмөсөн хасдаг дүрэмтэй болооч. Ийм эргүү, юм үзээгүй новшнуудаар монгол бөх хэзээ ч дутахгүй.

Avatar

Нэргүй 2023-07-31 124.158.68.146

Оюуны спортод олимпиадад түрүүлсэн хүүхдүүдэд том шагнал өгөөчээ монгол эрчүүд маанаг боллоо. бөхөд олигтой юм алга атаа ,жөтөө,нутгаргах,зодоон гм муу муухай болгон гарч бна!

Avatar

Иргэн 2023-07-31 202.179.21.199

Хүн хогийн цол авсан бол цолыг нь хураа, ард түмнээс уучлал гуйлга, эргүү ац

Avatar

Өөх сонирхогч 2023-07-31 202.126.89.23

Батсуурийн салаавчид арга хэмжээ аваач

Avatar

Монгол 2023-07-31 202.126.88.134

Батсуурийн салаавчилж хариуцлага алга уу. Өвөрхангайн тэр муу начинцар ч яамай байна.

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.161.17

Больж онгироо новшийг бүрмөсөн хасахгүй яасын

Avatar

Зочин 2023-07-31 66.181.161.120

3 жил ч багадна, жудаггүй н**ш

Avatar

Z bold 2023-07-31 64.119.16.135

batcuuriin calabchind area hemjee abaach

Avatar

Ццццц 2023-07-31 202.55.188.87

ийм авир гаргасан хүнд хөнгөн шийтгэл байна.

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.23.8

3 жилийн дараа гурван наста хүүг ч дийлэхгү өвгөн бно.сумыэ наадамд сугаа ханзална.бөх болох ч лөөлөө боллоо до

Avatar

Нэргүй 2023-07-31 202.131.225.197

zuv zuv nuguu hen shig neg udur naiz nuhruu yeguutgene shuu

Avatar

Нэргүй 2023-07-31 202.21.108.28

цолыг нь хасах хэрэгтэй

Avatar

аяаяа 2023-07-31 103.111.68.3

МЭДРЭЛ МАЛНУУД АА САЯЫН ЯЛСАН ЭРХИЙГ ӨВДГӨӨРӨӨ НИДРҮҮЛҮҮЛДСЭН ТОХОЙДУУЛСАН НУДРУУЛСАН ЁВОРУУЛСАН ХӨӨРХИЙ ҮЗҮҮР БӨХӨД НЬ ЯЛАЛТЫГ ӨГЧ, НААМУУГАА ХАСЧ ТООЦОН 3 ЖИЛ ДАВХАР БАРИЛДУУЛАХГҮЙ БАЙХААР ШИЙДДЭГИЙМ МАНГАРУУДАА

Avatar

зочин 2023-07-31 64.119.30.210

Муу хүн хогийг насаар нь эрхийг нь хасах ёстой байсан юм. Хариугүй юм байж бас муудаа дээрэлхүү л***р

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.89.128

бөхчүүдэд ядахдаа 3 р ангийн боловсрол олгж бай.дан хуурамч дипломууд бнашдээ.

Avatar

Нэргүй 2023-07-31 202.21.110.106

Holimog tulaanruu or doo. Tend ingej chadahiig ni haraya

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.76.89

10 саяар торгооч

Avatar

Нэргүй 2023-07-31 66.181.161.147

Цолыг нь давхар хасаач …3н жилийн дараа унагасан бөхөөсөө тахим авахдаа бараг хэвтүүлэх шахсан үйлдэл нь хэвээр л байх болно.

Avatar

Zochin 2023-07-31 202.126.94.69

naad n**** zasarna gej baihgui shuud zailuul

Avatar

Buk 2023-07-31 192.82.83.181

Barildah erhiig has. Erhiig has.

Avatar

Зочин 2023-07-31 202.131.229.163

Ийм юмнуудын барилдах эрхийг насаар нь хасвал бусад иймэрхүү нөхдүүд нь жоохон хүмүүжиж магадгүй.

Avatar

DGG 2023-07-31 192.82.68.205

Бүр мөсөн хасах заалт байхгүй юу.3 жил бага байнаа.

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.70.94

bvrmoson hasah estoi bsisiin

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.90.80

зөв шийдвэр байна. Бага дээр нь хандын дарахгүй бол цаашид их л даварч дөвчигнөх янзтай нөхөр байна

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.21.27

Аймгийн цолтой байхдаа ингэж байгаа юм чинь улсын цолтой болвол бvр а**х юм байна, зев арга хэмжээ авчээ

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.40.91

Үнэн бүдүүлэг харагдаж зэвүү, дургүй хоёр зэрэг зэрэг хүрсэн шүү. Монгол хүн толгой дээгүүрээ хөл гаргах нь байтугай хэнд ч толгой бөхийх дургүй тийм л ард түмэн,гэтэл энэ тэнэг бөх, залуу бөхөд 2- ын 2 цээртэй үйлдэл гаргасныг хараад ийм новшийн амьтан бас байдгаа гэж баярын сэтгэл гутсан шүү! Төр, түмэн нүдтэй гэж. Зайл, зайл

Avatar

Иргэн 2023-07-31 66.181.177.77

Том цолтой бөхчүүд нь ёс жудаггүй аашлаад салаавч гаргаж нэгнийгээ муухай цохиж танхайраад байхаар чинь бусад бөхчүүдэд ийм л үлгэр дууриалал болж байгаа ш дээ эд нар ингэж болдог гэсэн шиг хандлага ажиглагдаж байна

Avatar

Нэргүй 2023-07-31 64.119.27.182

Зүйтэй маш зөв ! Явдаг жорлонгуудыг ёс зүйтэй болго !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж