Монгол туургатан залуусыг нэгтгэх, өв, уламжлал, хөгжим, хувцас загвар зэргээр дамжуулан соёлыг түгээн таниулах зорилготой “Жангар” фестиваль хэдхэн хоногийн дараа буюу наймдугаар сарын 5, 6, 7-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутаг, байгалийн үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулагдах гэж байна.
"Жангар" фестивальд Монгол Улсын 21 аймаг, нийслэл хотоос төдийгүй ОХУ-ын Буриад, Өвөрмонголоос үе тэнгийн залуус зорин ирж оролцох юм. Монгол туургатан залууст хоорондоо танилцаж дотносох, найзалж нөхөрлөх, цаашлаад урт хугацааны хамтын ажиллагаа, бизнес, эдийн засгийн харилцааны суурийг үүсгэх боломжийг олгох “Жангар” фестиваль нь ашгийн төлөө бус учир энэ зуны хамгийн хямд такстай залуусын арга хэмжээ болж байна. Адал явдалд дуртай, агаар салхи, амьд байгальд хайртай залуус та бүхэн “Жангар” фестивалийн гурван өдрийн арга хэмжээнд ердөө л 50 мянган төгрөгөөр оролцох боломжтой.
FLORAISON загварын шоу "Жангар коллекц"-ийг танилцуулна
Фестивалийн хамтрагч "Princess Mongolia fashion brand" FLORAISON загварын шоуг нийт 20 загвар өмсөгчтэйгөөр далай, тэнгисийг санагдуулам үзэсгэлэнт Дөргөн нуурын эрэг дээр зохион байгуулж, найман дизайнерын үндэсний хэв шинж агуулсан болон орчин үе, модерн 6-8 коллекц танилцуулан, хувцас загварын соёлыг үзүүлэн таниулах юм. Тодруулбал уран хийц бүхий үндэсний хувцасны “Жангар коллекц”, үдшийн даашинз зэрэг шинэ өнгө төрхтэй сор коллекцуудаа толилуулан, нуурын эрэг дээр бикини шоу зохион байгуулах юм. Түүнчлэн үндэсний өв соёлоо хадгалсан рок поп гот стайл руу шилжсэн орчин үеийн шинэлэг санаа толилуулан олон олон сюрпризуудаар уулзах болно.
“Princess Mongolian fashion brаnd” нь “Floraison Fashion show”-г үүсгэн байгуулсан бөгөөд 2021 онд цар тахлын үеийн Монголын хамгийн том загварын шоугаар өргөмжлөгдөж байв. Дахин LUXURY “Floraison High Fashion show”-г амжилттай зохион байгуулж “Grand awards 2022”-ын “Шилдэг энтертаймент” шоу болсон билээ.
Үе, үеийн сор болсон хамтлаг, артистууд Дөргөн нуурын эргийг доргионо
"Жангар" фестивалийн гурван өдрийн хөтөлбөрт олон сонирхолтой арга хэмжээ төлөвлөсний томоохон хэсэг нь үе үеийн залуусыг байлдан дагуулж буй артист уран бүтээлчдийн тоглолт юм. Фестивалийн тайзнаа "Галзуу найз", "Гандан буурахгүй", "Чамгүйгээр" зэрэг дуугаараа өнөөг хүртэл огшоож буй Дижитал хамтлаг, "Мөнхийн ус", "Нуураа орхисон шувууд", "Зөөлөн гуниг" дууны эзэн "Мөнхийн реп" хамтлаг, аз жаргал, амьдралын сайн сайхныг магтан дуулдаг регги урсгалын томоохон төлөөлөгч Rastaman Jiijah, шинэ үеийн сор болж буй Wolfizm, Gvnsor, Don dior, Pacrap, Сэцэн, Yumar продакшны Тэмка, Pure way, Wvnd3r, хөтлөгчөөр комедиан Мөнхүүш, М.Эрхэмбаяр, хөг, хэмнэлийг өдөр, шөнийн турш мэдрүүлэх DJ Layla, DJ Tuk нар гал асаахаар боллоо.
Мөн үндэсний уламжлалт соёл, өвийг залуустаа таниулахаар алдарт "Алтай" чуулга сор болсон бүтээлүүдээ залууст таниулан, эгшиглүүлэхээр болжээ.
Гурван өдрийн турш нэг ч хором уйдахгүй
Үе тэнгийн залуустай танилцаж, найзалж, дуулж, бүжиглэж, тоглож наадаж, бие биенээ крашилж, цэнгэж мартагдашгүй гурван өдрийг өнгөрөөх хөтөлбөрийг танилцуулж байна. Гурван өдрийн гал гарсан энтертайнмент хөтөлбөрт дараах зүйлс багтана:
- Үзэсгэлэнт 20 гоо бүсгүйн хувцас загварын бүрэн хэмжээний шоу
- Халуухан бикини шоу
- Галын наадам
- Салют
- Тренд болсон артистуудын тоглолт
- Амьд хөгжмийн хамтлаг
- Үүр цайтал хэмнэл нэрэх DJ set
- Танилцах үдэшлэг
- Нуурын эргийн болзоо
- Уламжлалт өв соёлоо таниулах үзүүлбэр, тоглолт
- Хүдэр залуусын регби үзүүлбэр
- Сээр цохих тэмцээн
- Гар байлдаан
- Галаар наадах үзүүлбэр
- Элсний волейбол
- Бэсрэг наадам
- Комеди шоу
- Бартендер шоу
- Морь, тэмээн аялал
- Нуурын эргээс нар жаргахыг, элсэн манхан дээрээс нар мандахыг харах гэх мэт хором ч уйдаахгүй хөтөлбөр таныг хүлээж байна.
"Жангар" фестивалийн оролцогчдыг дараах үйлчилгээ хүлээж байна
Нуурын эрэгт аз жаргалыг мэдрүүлэх фестивалийн оролцогч залуус монгол, солонгос, хятад, узбек зэрэг бүх төрлийн хоол, шорлог, грилл, бренд бүтээгдэхүүнүүд, амтат хоолоор 24 цаг үйлчлэх ВИП лаунж болон бүх төрлийн халуун, хүйтэн уух зүйлс, зайрмагаар үйлчлүүлж, бие биенээ дайлах боломжтой.
Мөн хүнс, ахуйн бараа, хувцас, машины гоёл, аяллын хэрэгсэл, эмийн сан, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг хүний хэрэгцээт бүх зүйлс байрлах юм.
Фестивалийг зорин ирэх оролцогч нар хувийн майхантайгаа ирээд "Майхан" бүсэд үнэ төлбөргүй байрлах, эсвэл урьдчилж тохижуулсан монгол гэрт захиалга өгөн түрээслэх боломжтой.
Оролцогчид фестивальд хүрэлцэн ирэхдээ өөрийн майхан /гэр түрээслэхгүй бол/, аяллын хэрэгсэл /сандал, дэвсгэр, мишок гэх мэт/, нарны малгай, нүдний шил, усны хувцас, нарны тос, үндэстэн, ястны эсвэл үндэсний хувцас /хэрэв байгаа бол/, шүхэр, хувийн ариун цэврийн эд зүйлс гэх мэт өөрт хэрэгцээт зүйлсээ базаахыг зөвлөж байна. Харин таны аюулгүй байдлын төлөө фестивалийн талбайд уух зүйлс, хоол, хүнс авч оруулахгүй байхыг зөвлөж байна.
Зуны фестивалийн хамгийн доод үнийг тогтоолоо
Дээр дурдсанчлан "Жангар" фестиваль нь ашгийн төлөө бус бөгөөд бүх л үйлчилгээ, хөтөлбөрийг багтаасан 3 өдрийн арга хэмжээнийхээ таксны үнийг 50.000 төгрөгөөр тогтоов. Зуны богинохон өдрүүдэд аялж, зугаалах маршрутдаа багтаан, найз нөхөд, хамт олон, хосоороо зорин ирэх залуустаа 50.000 төгрөгөөр дээрх бүх хөтөлбөрт багтсан бүх үзвэр, загварын шоу, артистуудын тоглолт, спорт болон энтертайнмент арга хэмжээ, галын наадам, салют шоуг үзэж сонирхон үе тэнгийнхэнтэйгээ доргиж, цэнгэх, таашаах боломжийг олгож байгаа юм.
Залуус та бүхэн таксаа ТИКЕТ.МН сайтаас https://ticket.mn/event/1719/ холбоосоос авах боломжтой. Мөн +86668855 дугаарт холбогдон урьдчилсан захиалга өгч баталгаажуулан фестивалийн талбайн үүднээс авах боломжтой. Тооноос хамаарсан урамшуулалтай юм байна.
Талбайд мөрдөх бяцхан дүрмийг танилцуулж байна
Фестивальд оролцогчдын ая тух, аюулгүй байдлыг хангах үүднээс дараах зүйлсийг дагаж мөрдөхийг хүсье.
- Бугуйн таксаа 3 өдөр 2 шөнө тайлахгүй, гэмтээхгүй байх
- Зохион байгуулагчдын зүгээс заасан байрлалд майхан, автомашинаа байрлуулах
- Өөрсдийн эд хөрөнгө, үнэт зүйлсээ хадгалах /Алдсан тохиолдолд зохион байгуулагчид хариуцахгүй/
- Гаднаас хоол, бүх төрлийн уух зүйлс оруулахгүй байх
- Хог хаягдлаа ил задгай хаяхгүй, зориулалтын хогийн цэгт хаях
- Зохион байгууллагчдын тавьсан зүй ёсны шаардлагыг биелүүлэх
- Биеэ зөв авч явах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх
- Хулгай дээрэм хийх,танхайрах, зодоон хийх зэрэг хууль бус, зохисгүй үйлдэл гаргахгүй байх /Энэ тохиолдолд оролцогчийг фестивалийн талбайд дахин нэвтрүүлэхгүй/
- Ил задгай бие засахгүй,ариун цэврийн байгууламжийг зохистой, цэвэрхэн ашиглаарай
"Жангар" фестивальтай дараах холбоосоор холбогдоорой
https://www.facebook.com/jangarfestival
Утас: +976 86668855