Оросын Украинд өдөөсөн дайныг эсэргүүцэж, долоо хоног бүрийн Бямба гаригт "No war" хөдөлгөөний залуус Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамны гадна цуглаан хийгээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Тэгвэл өчигдөр /2023.07.29/ No war хөдөлгөөний залуусын 70 дахь удаагийн цуглаан боллоо.
Өмнөх эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагч залуус руу Оросын ЭСЯ-ны хүмүүс салаавч гаргасан учир тэд энэ удаагийн жагсаалаа "салаавчтай дипломат харилцаа" сэдэв дор хийсэн байна.
Холбоотой мэдээ