Үндэсний их баяр наадмын комиссоос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 10-13-н хүртэл бүх нийтээр баяр наадмыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жил таван аймгийн 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд тэгш ойтой аймгуудын наадмын сүүлийг Говь-Алтайнхан мушгиж буй.
Өнгөрсөн өдрүүдэд дөрвөн аймгийн баяр наадам болсон бол өнөөдөр Говь-Алтай аймгийн наадам хурдан морины уралдаанаар эхэлж буйг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Тус аймаг ойдоо зориулан 3500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьж, энэ сарын 20-нд ашиглалтад оруулсан.
Говь-Алтайн наадмаар морь, сур, бөхийн барилдаан, тууль хайлах, "Хурд" хамтлагийн тоглолт болох хөтөлбөртэй бөгөөд тус аймгийн наадам наймдугаар сарын 2-нд өндөрлөх юм байна.
Ингэснээр Засгийн газраас гаргасан шийдвэр ёсоор тэгш ой тохиож байгаа таван аймгийн баяр наадам дуусах товтой.
Холбоотой мэдээ