Бээжинд үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

Бээжинд үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна

Бээжинд үерийн гамшгаас сэрэмжлүүлж байна

Доксури далайн хар салхи Хятадын олон газар нутгийг дайран өнгөрсний улмаас нийслэл Бээжин болон ойр орчмын мужуудад аадар бороо орж байна. Иймээс  Хятадын цаг уурын албанаас өчигдөр үерийн гамшгаас сэрэмжлүүлэх улаан дохио зарлажээ.

Доксури далайн шуурга Баасан гаригийн өглөө өмнөд Фужиан мужийг дайрсан бөгөөд салхины хурд цагт 175 км хүртэл ширүүсчээ.

Хятад улс энэ зун цаг агаарын эрс тэс уур амьсгалтай болж, агаарын температур дээд хэмжээнд хүрсэн нь цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн гэж эрдэмтэд үзэж байна.

Бямба гаригт орсон аадар бороо нь 2012 оны долдугаар сард 79 хүн амиа алдаж, олон арван мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байснаас ч илүү хүчтэй үерт хүргэж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хятадын цаг уурын алба 2011 оноос хойш анх удаа ийм их хэмжээний хур тунадас орохыг анхааруулж байна гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.

Улаан дохио орон нутгийн цагаар 20:00 цагаас эхлэн Тяньжин хот, Хэбэй, Шаньдун муж зэрэг хэдэн зуун сая хүн амтай газар нутгийг хамарна.

Бээжингийн хэд хэдэн цэцэрлэгт хүрээлэн, нуур, голын эрэг орчмын замыг урьдчилан сэргийлэх зорилгоор хаасан гэж хотын захиргаа өчигдөр мэдэгдэв.

Бээжинд өчигдөр үдээс хойш хүчтэй аадар бороо орж эхэлсэн бөгөөд ирэх  Мягмар гариг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

эх сурвалж: the korea times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж