Зеленский Зул сарын баярын өдрийг өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

Зеленский Зул сарын баярын өдрийг өөрчлөв

Зеленский Зул сарын баярын өдрийг өөрчлөв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский  Зул сарын баярын албан ёсны амралтын өдрийг Оросын үнэн алдартны сүмийн тэмдэглэдэг өдөр буюу нэгдүгээр сарын 7-ноос арванхоёрдугаар сарын 25-нд шилжүүлэх тухай хуульд гарын үсэг зурлаа.

Хуульд хавсаргасан тайлбар бичигт "Оросын өв соёлыг орхих", тэр дундаа нэгдүгээр сарын 7-нд "Зул сарын баярыг тэмдэглэхийг өөрчлөх" зорилготой гэж бичсэн байна. Үүнд украинчууд "өөрсдийн хувийн шинж чанарын төлөө цуцалтгүй, амжилттай тэмцэж" байгааг иш татсан байна. Украины бүх ард түмний өөрсдийн уламжлал, баяр ёслолоор амьдрах хүсэл эрмэлзэл нь Оросын тус улсын эсрэг 17 сарын турш үргэлжилсэн түрэмгийлэлээс үүдэлтэй юм.

Өнгөрсөн жил зарим украинчууд арванхоёрдугаар сарын 25-нд Зул сарын баярыг тэмдэглэсэн нь Оросоос тусгаарлагдаж, соёл, шашны уламжлалыг илэрхийлсэн дохио зангаа юм.

Мөн тус хуулиар Украины төрт ёсны өдрийг долдугаар сарын 28-наас долдугаар сарын 15-нд, Украиныг хамгаалагчдын өдрийг аравдугаар сарын 14-нөөс аравдугаар дугаар сарын 1-ний өдөр болгон өөрчилсөн байна.

Украин дахь үнэн алдартны шашныг бүрэн эрхээ эдэлдэг Оросын үнэн алдартны сүм болон бусад Зүүн Ортодокс сүмүүд эртний Юлиан хуанлигаа ашигласаар байна. Христийн мэндэлсний баяр нь ихэнх сүм хийд болон шашны бүлгүүдийн ашигладаг Григорийн хуанлигаас 13 хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 7-нд болдог.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж