Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Иракт хэт халалт үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд өмнөд хэсгийн Басра хотын цахилгаан станцад гал гарснаар тус хэсгийн өмнөд болон төв хэсгийн өргөн газар нутагт нутагт цахилгаан тасарсан байна.

Басра хотын “Аль-Бкир” дэд станцад гарсан түймрийн улмаас өмнөд болон төвийн бүсийг холбосон цахилгаан дамжуулах шугамуудыг салгаж, тус бүсийн цахилгааны системийг бүрэн унтраасан гэж Иракийн Цахилгаан эрчим хүчний яам мэдэгдэв. Галын шалтгаан санамсаргүй осол гэв.

Дэлхий даяар үргэлжилж буй хэт халууны давалгаанаас үүдэн түлшний хомсдол, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байна. Иракт өчигдөр  агаарын температур Цельсийн 47 хэмд хүрчээ.

Цахилгаан тасарсан нь бусад үйлчилгээнд доголдол үүсгэсэн бөгөөд Багдад хотод ундны усны хангамж тасалдсан байна. Хотын захиргаа иргэдэд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд генератор ашиглан усны насос ажиллуулахыг оролдож байна гэж мэдэгдэв.

Энэ сарын эхээр Ирак TotalEnergies компанитай 27 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь Иракийн удаан үргэлжилсэн цахилгаан эрчим хүчний хямралыг шийдвэрлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хөрш зэргэлдээх Иранаас байгалийн хийн импортоос хамааралтай байдлаа бууруулахад тусална гэж олон хүн найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-30 213.87.128.164

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-30 202.126.89.239

Laluud evguitsej ehellee

Avatar

Зочин 2023-07-30 139.5.217.237

Дэлхийн цаг агаар үнэхээр хүндэрч байх шиг байна. Тухайлбал үр тариаг хатаахад 50 градусаас дээш халаахыг хориглодог. Үүнээс дээш темпертуурт хатааж халаавал тариа шарагдана. Уураг нь шарагдаж бүрмөсөн болдог гэдэг. Гэтэл дэлхийн зарим бүсэд агаарын температур 50 градус хүрэх гээд байгаа нь үнэхээр аюул. Эх дэлхийгээ аврахын тулд байгалийн бохирдолтой бүх нийтээр тэмцэхээс өөр арга алгагүй цаг тулгарчээ..

Avatar

Иргэн 2023-07-30 192.82.76.77

Дэлхийн цаг агаар эвгүй болсоон. Зун нь 40,50 хүрч халаад бороо орвол үер буугаад , өвөл нь 50,60 хүрч хүйтрээд

Avatar

Нэргүй 2023-07-30 192.82.85.217

Манай богдууд аль дээр үед бүгд хэлчихсэн байгаа, олон юм бий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж