Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Агаарын температур 47 хэм хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Иракт хэт халалт үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд өмнөд хэсгийн Басра хотын цахилгаан станцад гал гарснаар тус хэсгийн өмнөд болон төв хэсгийн өргөн газар нутагт нутагт цахилгаан тасарсан байна.

Басра хотын “Аль-Бкир” дэд станцад гарсан түймрийн улмаас өмнөд болон төвийн бүсийг холбосон цахилгаан дамжуулах шугамуудыг салгаж, тус бүсийн цахилгааны системийг бүрэн унтраасан гэж Иракийн Цахилгаан эрчим хүчний яам мэдэгдэв. Галын шалтгаан санамсаргүй осол гэв.

Дэлхий даяар үргэлжилж буй хэт халууны давалгаанаас үүдэн түлшний хомсдол, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байна. Иракт өчигдөр  агаарын температур Цельсийн 47 хэмд хүрчээ.

Цахилгаан тасарсан нь бусад үйлчилгээнд доголдол үүсгэсэн бөгөөд Багдад хотод ундны усны хангамж тасалдсан байна. Хотын захиргаа иргэдэд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд генератор ашиглан усны насос ажиллуулахыг оролдож байна гэж мэдэгдэв.

Энэ сарын эхээр Ирак TotalEnergies компанитай 27 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь Иракийн удаан үргэлжилсэн цахилгаан эрчим хүчний хямралыг шийдвэрлэх, олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, хөрш зэргэлдээх Иранаас байгалийн хийн импортоос хамааралтай байдлаа бууруулахад тусална гэж олон хүн найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж