Путин Украинтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

Путин Украинтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэв

Путин Украинтай хэлэлцээ хийхээс татгалзахгүй гэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр хэлсэн үгэндээ, Африкийн санаачилга Украинд энх тайвны үндэс суурь болж магадгүй гэж мэдэгджээ. Гэхдээ тэрбээр Украины халдлагууд үүнийг хэрэгжүүлэхэд хэцүү болгож байгааг онцлов.

Путин өнгөрсөн Баасан гаригт Санкт-Петербургт Африкийн удирдагчидтай уулзсаныхаа дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр ийн мэдэгдсэн байна.

“Энэхүү энх тайвны санаачилгад хэрэгжиж байгаа заалтууд бий. Гэхдээ хэрэгжүүлэхэд хэцүү, боломжгүй зүйлүүд ч бий” гэж Путин хэлжээ.

Африкийн орнуудын зуучлалаар талуудад итгэлцлийг бэхжүүлэх арга хэмжээнүүдээс эхэлж, дараа нь Орос, Барууны хооронд хэлэлцээр дагалдаж, Украины дайныг зогсоох хэлэлцээр хийж болно гэж "Ройтерс" агентлаг өнгөрсөн зургадугаар сард мэдээлж байсан.

Уг санаачилгын нэг зүйл бол гал зогсоох явдал гэж Путин хэлэв. “Гэхдээ Украины арми довтолж, томоохон хэмжээний стратегийн давшилтын ажиллагаа явуулж байна… Бид довтолгоонд өртөж байхад галаа зогсоож чадахгүй” гэж тэрбээр тайлбарлажээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский одоо гал зогсоох санаагаа няцаасан бөгөөд энэ нь оросууд Украины газар нутгийн бараг тавны нэгийг хяналтандаа байлгаж, 17 сар үргэлжилсэн дайны дараа дайснууда хүчээ нэгтгэх цаг өгөх болно гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж