Монголын биатлоны залуучуудын шигшээ баг Улаан-Үд хотод бэлтгэл хангаж байна

Монголын биатлоны залуучуудын шигшээ баг Улаан-Үд хотод бэлтгэл хангаж байна

Монголын биатлоны залуучуудын шигшээ баг Улаан-Үд хотод бэлтгэл хангаж байна

БНСУ-ын Ганван хотод 2024 оны нэгдүгээр сард болох өсвөр залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох Монголын биатлоны шигшээ багийн тамирчид энэ өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод бэлтгэл сургуулилтаа базааж байна. Нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй биатлоны залуучуудын шигшээ баг Улан- Үдэд хоёр сарын бэлтгэл хийж улмаар Казахстан улсад үндэсний шигшээ багийн тамирчидтай нэгдэж үндсэн бэлтгэлд хамрагдах юм байна.

Монголын биатлоны холбооны удирдлагууд өнгөрөгч Лхагва, Пүрэв гаригт Улан-Үд хотод ажиллаж, залуучуудын шигшээ багийн бэлтгэлтэй танилцаж тамирчдад шаардлагатай витамин, спортын тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

Монголын өвлийн спортын түүхэнд хамгийн олон олимпод оролцох эрх аваад байгаа биатлоын холбооны удирдлагууд баг тамирчдынхаа амжилтыг улам ахиулж дэлхийн өндөр зэрэглэлийн дасгалжуулагчаар баг тамирчдаа бэлтгэж олимпын тэнгэр алтан соёмбот далбаагаа мандуулах эрхэм зорилго тээж байгааг Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир онцлож байлаа.

Мөн Монгол Улсад олон улсын стандарт бүхий спортын цогцолбор барих бүрэн боломжтой. Жилийн дөрвөн улирлын турш баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх спорт цогцолборыг Булган аймгийн Хангал суманд барих төсөл зураг нь гарчээ. Хэрэв олон улсын стандарт бүхий спорт цогцолбортой болвол манай тамирчид эх орондоо байнгын бэлтгэл хийх боломжтой. Мөн дан ганц биатлоны тамирчид бус үндэсний шигшээ багийн бүхий л тамирчид үндсэн болон сэргэлтийн бэлтгэлээ хийнэ. Ингэснээр манай тамирчид гадаад улс оронд бэлтгэл сургуулилтанд зарцуулдаг хөрөнгө мөнгө хэмнэгдэж тамирчдын амжилт улам ахина . Мөн гадны баг тамирчид манай улсад ирж бэлтгэл хийж улсын төсөвт орлого оруулах боломжтой болох аж.

Гэрэл зургийг Ж.АДИЛБИШ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-29 213.87.133.92

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж