Газар доор хоригдогсод сэтгэл өөдрөг байна

Хуучирсан мэдээ: 2010.08.30-нд нийтлэгдсэн

Газар доор хоригдогсод сэтгэл өөдрөг байна

Газрын гүн дэх хонгилд  энэ оныг дуустал хоригдохоор болоод байгаа Чилийн 33 уурхайчдын сэтгэл санаа өөдрөг байгаа тухай видео бичлэг бүхий мэдээлэл интернэтэд тавигдаж эхэлжээ. Тэдний 12 нь бичлэгт нүүр царайгаа харуулан хоол хүнсээр хангаж эхэлснээс хойш байдал хавьгүй дээрдсэн гэдгийг батлахаар хичээсэн байна. Хүн бүрийг 30 секунд ярих боломж олгосон гэнэ. Ойр дотныхондоо мэндчилгээ хүргэж, сэтгэл санаагаар унахгүй гэлдгээ итэд илэрхийлсэн байна. Тэд бүгдээрээ зөвхөн богино өмд  өмсөж цээж нүцгэн байцгааж байгаа аж. Учир нь тэдний байгаа газар доорхи хонгилд 30 гаран хэм халуун байгаа юм байна.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж