Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аадар бороо орж, 42 градус хүрч халах нь ээ. Тодруулбал, долдугаар сарын 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн амйгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +23…+28 градус, өдөртөө +37…+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14…+19 радус, өдөртөө +28…+33 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Холбоотой мэдээ