Хэнтий аймгийн Хурдан морины салбар хороо мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2023.07.29-нд нийтлэгдсэн

Хэнтий аймгийн Хурдан морины салбар хороо мэдэгдэл гаргав

Хэнтий аймгийн Хурдан морины салбар хороо мэдэгдэл гаргав

Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулсан үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаан будилаантай болсонтой холбогдуулж, тус аймгийн Хурдан морины салбар хороо өнөөдөр /2023.07.29/ мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн хээр морь 145 см тул сэрвээний хэмжилтэн дээр хасагдаж, бусад морьдын хамт хашсан байсныг аймгийн цагдаагийн газрын нэр бүхий албан тушаалтан хүч түрэн гаргаж, уралдуулсан байна.

Иймд тухайн үйл явдалтай холбоотой баримт материалууд болон хасагдсан морийг уралдаанд оруулсан гар бие оролцсон бүх хүмүүсийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандаж байна” гэжээ.

Харин наадамчин олон Хэнтий аймгийн Хурдан морины салбар хорооноос  өчигдөр олон нийтэд танилцуулаад буцаан устгасан 2022 оны долдугаар сарын 28-ний өдрийн актдаа тайлбар хийхийг шаардаж буй юм. Учир нь, Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэж байж, акт хэмээн олонд ил болгосон тэрхүү акт нь Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 99 жилийн ой гэж бичсэн, тамгагүй, гарын үсэггүй байсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
БурууБуруу
34
ТэнэглэлТэнэглэл
17
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж