Сөүлийн гудамжны авто замын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Хуучирсан мэдээ: 2023.07.29-нд нийтлэгдсэн

Сөүлийн гудамжны авто замын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Сөүлийн гудамжны авто замын засварын ажил дуусч, хөдөлгөөнийг нээжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 2,3,4-р хорооны нутаг дэвсгэр Сөүлийн гудамжны авто замын ээлжит засварын ажил дууссанаар хөдөлгөөнийг нээжээ. Тодруулбал, долдугаар сарын 29-ний 06:00 цагаас эхлэн Циркийн уулзвараас Онцгой байдлын ерөнхий газрын урд уулзвар хүртэлх авто замыг хааж хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлсэн юм. Энэ ажил дууссанаар өнөөдөр /2023.07.29/  06:00 цагаас эхлэн замыг нээжээ.

Авто замыг засах ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлаж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах зэрэг ажлууд хийгджээ. Урт-0,5 км, Өргөн-9 метр зорчих хэсэгт асфальтбетон хучилт хийсэн юм байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар ирэх наймдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын хэмжээнд авто замын засварын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгээ мэдэгдээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж