“Business Wire”-ийн мэдээлснээр 2021 онд дэлхийн дарвуулт онгоцны зах зээл нийтдээ 10.8 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2026 он гэхэд 15.15 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна.
Тэгвэл Азийн хамгийн үнэтэй дарвуулт завь хөлөглөдөг эрхэм бол Хонгконгийн жүжигчин Жэки Чан юм. Тулаант киноны од Жэки Чан олон арван жилийн карьерынхаа туршид багагүй хөрөнгө цуглуулсан. Тэрээр 2017 онд үйлдвэрлэсэн супер дарвуулт завиараа 2019 онд далайд аялсан нь шуугиан тарьсан. Жэки Чан 152 фут өндөртэй хөлөг онгоцыг захиалаад барьж дуусгахыг хоёр жил хүлээсэн гэнэ.
Голландын “Mulder Design” компани Хятадын Жинлонг усан онгоцны үйлдвэртэй хамтран зохион бүтээсэн уг супер дарвуулт онгоц нь өөрийн номын сан, зочдын зургаан кабин, хувийн биеийн тамирын заал, өөрийн завины байшин зэрэг хамгийн шилдэг үйлчилгээтэй.
ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST
Холбоотой мэдээ