Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Ногоон нуур 1008” айлын орон сууц баригдаж байна. Нийт 8 блок 21 давхар 1008 айлын орон сууц баригдана. Тодруулбал, энэ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл юм байна.
Барилга угсралтын ажил өнгөрсөн оны зургадугаар сард эхэлсэн бөгөөд одоогоор 8 блок барилга, 7-10 давхрын цутгалт дээрээ явж буй аж. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айл, нийт 1008 айлын орон сууц баригдана. Цогцолбор хэлбэрээр баригдахаараа онцлогтой. Авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн багтаамжтай сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг баригдана.
Төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь Металлурги групп корпораци” ХХК, ТЭЗҮ, зураг төслийн гүйцэтгэгчээр “Интеллект тауэр” ХХК тус, тус ажиллаж буй юм байна.
Барилга хот байгуулалтын яамны захиалгаар хэрэгжиж буй энэхүү төсөл ирэх 2024 оны сүүлээр эхний хэсэг ашиглалтад орох төлөвтэй байгаа бөгөөд салбарын сайд нь ажлын явцтай энэ долоо хоногт танилцав.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ