Вагнерын удирдагч Евгений Пригожин энэ долоо хоногт Санкт-Петербургт болсон Африк-Оросын дээд хэмжээний уулзалтад оролцжээ.
Тэрээр Төв Африк дахь Ерөнхийлөгчийн зөвлөх Элчин сайд Фредди Мапукатай гар барьж зургаа авхуулсан нь нийтлэгджээ. Уг зургийг Вагнерын CAR дахь үйл ажиллагааг удирддаг Дмитрий Сыти нийтэлсэн байна.
Энэ нь өнгөрсөн зургадугаар сард Вагнерын бослогоос хойш Пригожинийг Орост байгааг харуулсан анхны батлагдсан тохиолдол юм.
Пригожин болон Мапука нарын уулзалт Санкт-Петербург хотын Треззини палас зочид буудалд болсон гэж “BBC Verify” мэдээллээ.
Алмаазаар баялаг Өмнөд Африкт хэдэн зуун Вагнер хөлсний цэрэг байдаг бөгөөд засгийн газарт босогчдын бүлэглэлтэй тэмцэхэд тусалдаг. Их Британи өнгөрсөн долоо хоногт Өмнөд Африк дахь Вагнерын үйл ажиллагааны хоёр даргад тэднийг эрүүдэн шүүх, энгийн иргэдийг хөнөөсөн хэрэгт буруутган хориг арга хэмжээ авсан.
Санкт-Петербургт Пригожин Камерунд төвтэй Оросыг дэмжигч телевизийн “Afrique Media”-ын даргатай хамт зургаа авахуулж, ярилцлага өгчээ.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ