Наадам ч үзэж, ажлаа ч амжуулж явна

Хуучирсан мэдээ: 2023.07.29-нд нийтлэгдсэн

Наадам ч үзэж, ажлаа ч амжуулж явна

Наадам ч үзэж, ажлаа ч амжуулж явна

Хэнтий аймгийн угшилтай ч Завхан аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн наадам үзсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ ажлаа ч амжуулж явна.

Тэрбээр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Мухартын голын ундарга багасч буй гэх мэдээллийн дагуу газар дээр нь холбогдох албаны хүмүүстэйгээ ажиллажээ.

Мухартын гол нь 300 метр гаруй өндөр элсэн манхан доороос ундарч гардаг байгалийн онцгой тогтоцтой гол аж. Жил бүр уг голыг үзэх гэж 10000 гаруй жуулчин ирдэг,  элсэн манхнаас чаргаар гулгадаг болсон нь усны ундаргыг дарах болсон гэж нутгийн иргэд үздэг. Иймд Мухартын гол руу 2020 оноос эхлэн машин оруулахгүй байх, голын эрэг дагуу отоглох, чаргаар гулгах явдлыг таслан зогсоож, хамгаалалтын бүс тогтоож зөвхөн мориор болон явганаар зорчуулж эхэлсэн нь үр дүнгээ өгөх болжээ.

Цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэх ба Мухартын голын ундарга багасч буй шалтгааныг мэргэжлийн баг ажиллуулж судлуулах, авах арга хэмжээг нарийвчлан тогтоох үүргийг Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газар, Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанд өгсөн байна.

Монголд аялж буй БНСУ-ын дөрвөн модельд хөл алдан гүйлээ гэх шүүмжлэлд өртөн, хэсэг шуугиулаад авсан сайд Б.Бат-Эрдэнэ энэ зуныг хамгийн сайн ашиглаж, наадам ч үзэж, аялал ч хийж, ажлаа ч амжуулж, юм, юм л амжуулж явна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж