Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наймдугаар сарын 2-6-нд АНУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчалаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харристай албан ёсны хэлэлцээ хийж, АНУ-ын Засаг захиргааны өндөр албан тушаалтнуудтай уулзана. Мөн АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорацад тус тус зочлохоор төлөвлөжээ.
Айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр талын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулна.
Холбоотой мэдээ