Украины Элчин сайдын яамны ажилтан танхайрчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.29-нд нийтлэгдсэн

Украины Элчин сайдын яамны ажилтан танхайрчээ

Украины Элчин сайдын яамны ажилтан танхайрчээ

Сөүл дэх Украины Элчин сайдын яамны дипломат ажилтан бааранд хүний биед халдсан хэрэгт гэх хэрэгт албан ёсоор уучлалт гуйжээ.

Украины Элчин сайдын яамнаас мэдэгдэлдээ, “Өмнөд Солонгосын олон нийт болон энэ үйл явдалтай холбоотой аливаа хүндрэл бэрхшээл, төвөг учруулсан бүх хүмүүст чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгаагаа илэрхийлж байна. Сөүл дэх дипломат нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд Украины Элчин сайдын яам болон түүний ажилтнууд БНСУ-ын хууль тогтоомжийг хүндэтгэж, чандлан сахидаг.” гэсэн байв.

Өмнөд Солонгосын засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр, Украины Элчин сайдын яамнаас хэрэг үйлдсэн нэгдүгээр нарийн бичгийн даргыг удахгүй нутаг буцаана гэжээ.

Сөүл хотын Итаевон дүүрэгт өнгөрсөн Мягмар гаригт баарны ажилтан, цагдаагийн ажилтны биед халдсан хэргээр тус албан тушаалтныг цагдаад байцаажээ. Цагдаа нар албан тушаалтны дипломат халдашгүй байдлын улмаас удалгүй сулласан гэж мэдэгдэв.

Энэ үйл явдал Оросын түрэмгийлэгчдийн эсрэг дайнд олон улсын дэмжлэг авахын тулд бүхий л хүчин чармайлт гаргаж байгаа Украины хувьд эмзэг цаг үед тохиож байна.

Хоёр долоо хоногийн өмнө Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёл Украины төрийн тэргүүн Владимир Зеленскийтэй Киевт уулзаж, мөргөлдөөний үеэр болон мөргөлдөөний дараа тус улсыг дэмжихээ амласан.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж