Энэ жил Төв, Хэнтий, Архангай, Завхан, Говь-Алтай гэсэн таван аймгийн 100 жилийн ойн тохиож буй. Үүнээс дөрвөн аймгийн баяр наадам өчигдөр /2023.07.27/ нээлтээ хийсэн. Тэгш ойтой аймгууд өргөн дэлгэр наадаж, өнөөдөр үзүүр, түрүү бөхчүүд тодорлоо.
Хэнтий аймгийн 100 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын харцага Г.Бадрах үзүүрлэв.
Харин Архангай аймгийн тэгш ойн баяр наадамд Улсын харцага Б.Зоригтбаатар түрүүлж, улсын арслан М.Бадарч үзүүрлэсэн бол Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Монгол Улсын заан МУГТ М.Лхагвагэрэл түрүүллээ.
Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадамд Өндөр-Ширээт сумын харьяат Улсын начин Д.Хүдэрбулга түрүүлж, Баянхангай сумын харьяат Улсын заан Б.Батмөнх үзүүрлэсэн байна.
Зургийг цахим хуудаснаас ашигласан болно
Холбоотой мэдээ