Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээлийн хувьд дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалт тогтоож эхлээд хоёр дахь жилдээ болж буй. Хэдийгээр энэ оноос ихэнх банк ипотекийн зээлийн материал авч байгаа ч хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байна. Тодруулбал, Хаан банк хүлээгдэх хугацаа 2-3 сар байгаа ч иргэд материалаа бүрдүүлбэл авч байгаа гэсэн юм. Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байна гэлээ. Гэхдээ банкууд хүсэлт авч байгаа ч зарим хүний хүлээлгийн хугацаа зээлийн материал бүрдүүлж өгснөөс хойш хагас жил болж байгааг цахим хуудастаа бичиж байна.

Барилга, хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он эхний улирлын байдлаар хугацаанд 200 орчим зээлдэгч 20 тэрбум гаруй төгрөгийн ипотекийн зээл авчээ.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг. Арилжааны банкууд иргэдийн зээлийн хүсэлтэд дарагдаж, хүлээлгийн хугацаа уртасч байгааг онцолсон юм. Хэдийгээр олголт тэг зогсоогүй ч хүсэлт гаргасан даруйдаа шийдвэрлүүлнэ гэдэг боломжгүй болсон байна. Тиймээс зээлийн хүсэлт авч байгаа ч хүлээлгийн хугацааг урьдчилж хэлэх боломжгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ипотекийн зээл горилогч 2023-07-30 124.158.90.34

жилийн очертой байна. зээл авахад маш хүндрэлтэй байна шүү дээ

Avatar

Нэргүй 2023-07-30 192.82.75.182

ОДООГИЯН ИМФЛЬЦТАЙГАА УЯЛДУУЛЖ.8 ХУВИЙН ЗЭЭЛЭЭ 6 БОЛГОХ Л Х.ТЭЙ. ИРГЭДИЙН.ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ДАРЛУУЛЖ ЗЭЭЛИЙН ХОРТ ХАВДАР ГАЗАР АВЛАА. ЗЭЭЛГҮЙ.ӨРГҮЙ.ДУНДААС ДООШ АМЬДРАЛТАЙ..АЙЛ ГЭР БАЙХГҮЙ БОЛ УУ
ТӨР ЗАСАГ 8 ХУВИЙН ИПОТЕКИЙГ 6 ХУВЬ РУУ ОРУУЛАХГҮЙ БОЛ ИРГЭД ХҮНД АЧААНДАА ДАРАГДААД.Л БАЙХ УУ
.

Avatar

Нэргүй 2023-07-30 192.82.75.182

МОНГОЛООС БУСАД ОРОН ИРГЭДИЙНХЭЭ НУРУУГ ӨНДӨР ХУВЬТАЙ ЗЭЭЛЭЭР ДАРЖ.НАСААРАА ЗЭЭЛЭНД ДАРЛУУЛЖ АРД ИРГЭД НЬ ЯДУУ ДАРГА НАР НЬ ТЭРБУМТАН БОЛЖ ХОЙЧ ҮЕ ЗАЛУУС ХҮНИЙ НУТГИЙГ ЗОРЬЖ ТАВ ТӨГРӨГӨНД ЯВЖ ХАРИЙН НУТАГТ ХҮНД ХҮЧИР ХАР АЖИЛ ХИЙЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ АЛДААД ЭХ ОРОНДОО ИРЭХ НЬ ХАРАМСМААР..ХААЧ БАЙХГҮЙ ОРИГ БАЙГАЛЬ УУДАМ ТАЛ ХӨНДИЙ ХАРААД ХАРААД ХАНАШГҮЙ БАЯН ЭХ ОРОНДОО СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДРАХ БОЛ. НАС МИНЬ ХҮЛЭЭЖ ЧАДАХ УУ. ХУУЛЬ НЬ ХЭНИЙГ Ч ЯЛГАЛГҮЙ ШУДАРГА ХУУЛИНД ИРГЭН БҮР ТЭГШ БАЙХСАН.

Avatar

Нэргүй 2023-07-30 192.82.75.182

8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ 6 ХУВЬ БОЛГОЖ ОЛОН МЯНГАН ИРГЭДИЙН АМЬДРАЛД ТӨР ЭРГЭЖ ХАРААСАЙ..

Avatar

Нэргүй 2023-07-30 103.57.94.80

Ipotekiin zeel ni Zasgiin gazriin ajil uchraas ene onii 1-r saraas Mongol banknaas Zasgiib gazart buyu sangiin yam bolon Barilgiin yam hariutsan shiidej bgaa bilee. Amarsaihan geech 3% hurtel buulgana gej amlaad bsan odoo shiidehed amar bolson bhoo.

Avatar

Нэргүй 2023-07-30 216.200.84.188

-gapzpc;?

Avatar

- perry mach 2023-07-30 216.200.84.188

– new 1*7005047;

Avatar

Нэргүй 2023-07-30 202.131.238.26

хүмүүс зээлээ төлөхгүй болохоор банк ипотек гаргахгүй байна гээд гуцацгаагаад байсан худлаа л байсан байна ш дээ.

Avatar

Нэргүй 2023-07-30 213.87.128.164

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-30 202.126.90.155

Зарим нь 8 хувиараа байгаа үнэн ялгавартай хандах юмаа.

Avatar

Зочин 2023-07-30 139.5.217.237

Хөнжлийнхээ хирээр хөлөө жийх хэрэгтэй. Ипотекийн зээл гэх мэтийг боломжоосоо хэтрүүлж олгож зарцуулж байж эдийн засгаа сүйтгэсэн улс орон цөөнгүй байгаа.гэдэг.

Avatar

тогоо 2023-07-30 45.117.35.5

ок

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж