Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Банкуудын ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа уртасчээ

Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээлийн хувьд дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалт тогтоож эхлээд хоёр дахь жилдээ болж буй. Хэдийгээр энэ оноос ихэнх банк ипотекийн зээлийн материал авч байгаа ч хүсэлтийг 1-2 сард шийдвэрлэх боломжгүй гэдгийг хэлж байна. Тодруулбал, Хаан банк хүлээгдэх хугацаа 2-3 сар байгаа ч иргэд материалаа бүрдүүлбэл авч байгаа гэсэн юм. Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк дотоод зохицуулалтаас шалтгаалж зээлийн хүсэлтийг авч байна гэлээ. Гэхдээ банкууд хүсэлт авч байгаа ч зарим хүний хүлээлгийн хугацаа зээлийн материал бүрдүүлж өгснөөс хойш хагас жил болж байгааг цахим хуудастаа бичиж байна.

Барилга, хот байгуулалтын яамны мэдээгээр 2023 он эхний улирлын байдлаар хугацаанд 200 орчим зээлдэгч 20 тэрбум гаруй төгрөгийн ипотекийн зээл авчээ.

Засгийн газрын шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 1-нд тушаал гаргаж, ипотекийн зээлийн хүүг хоёр нэгжээр буулгаж, зургаан хувь болгосон. Энэ хүрээнд ипотекийн зээлийн хүү жилийн зургаан хувийн хүүтэйгээр олгогдох болсон. Гэвч цар тахлын улмаас 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал ипотекийн зээл төлөлтийг таван удаа хойшлуулсан нь шинээр зээл хүсэгчдэд хүндрэл учруулж байв.

Тодруулбал, дээрх хугацаанд нийт 63 мянган зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдлийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр шийдсэн байдаг.

Харин 2023 он гарснаар ипотекийн зээлийн эргэн төлөлт үргэлжилснээр шинээр зээл хүсэгчдийн хувьд зээлээ богино хугацаанд шийдүүлэх боломж бүрдсэн юм. Учир нь, ипотекийн зээлийн эх үүсвэрийн тодорхой хувь эргэн төлөлтөөс орж ирдэг. Арилжааны банкууд иргэдийн зээлийн хүсэлтэд дарагдаж, хүлээлгийн хугацаа уртасч байгааг онцолсон юм. Хэдийгээр олголт тэг зогсоогүй ч хүсэлт гаргасан даруйдаа шийдвэрлүүлнэ гэдэг боломжгүй болсон байна. Тиймээс зээлийн хүсэлт авч байгаа ч хүлээлгийн хугацааг урьдчилж хэлэх боломжгүй байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж