Үйлчилгээний бүх байгууллагын нойлыг үнэгүй болгох амлалт хаачив?

Үйлчилгээний бүх байгууллагын нойлыг үнэгүй болгох амлалт хаачив?

Үйлчилгээний бүх байгууллагын нойлыг үнэгүй болгох амлалт хаачив?

Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний бүх байгууллагын ариун цэврийн өрөөг үнэгүй, нээлттэй болгож, иргэд, жуулчид чөлөөтэй үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн зургадугаар сард мэдэгдсэн. Тодорхой хугацаа заагаагүй байгаа ч үйлчилгээний байгууллагууд дээрх үүргийг биелүүлэх ёстой гэдгийг салбарын сайд нь мэдээлсэн юм.

Одоогоор нийслэлд “CU” сүлжээ дэлгүүрийн 300 салбар, “GS-25” сүлжээний 157 салбар нийтэд бие засах газраар үнэгүй үйлчилж байна. Автобусны эцсийн зургаан буудлын байгууламж, арван сити тойлетыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр ашиглалтыг хариуцан хамтран ажиллах төсөл ирүүлэх урилга, зарыг олон нийтийн сүлжээнд тавьжээ.

Улаанбаатарт одоогоор бүртгэлтэй 24 ариун цэврийн байгууламж байгаагаас тогтмол үйл ажиллагаатай 19 нь ажиллаж байна. Жорлон үндэсний чуулганы үр дүнд “Монголын Жорлонгийн ууган холбоо” төрийн бус байгууллага байгуулагдаж Монголын цаг уур, хөрсний хэв шинжид тохирсон ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт техник, технологи хамтран боловсруулж байгаа аж.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос энэ онд Ногоон зээлийн хүүгийн татаас нэг тэрбум төгрөгийг Хаан, Хас, Төрийн банктай гэрээ байгуулж олгоно. 2022 онд “Гэр хорооллын нүхэн жорлон, Нэвчилтгүй нүхэн жорлон, бүх төрлийн био жорлон”, “Бага оврын ариун цэврийн байгууламж, Амины орон сууцны зориулалттай ахуйн бохир ус цэвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламж”-д нийт нэг тэрбум төгрөгийн зээлийн татаас олгохоор болсон юм. Тэгвэл дээрх үүрэг чиглэл хэзээ биелэлээ олж, амлалт хэзээнээс хэрэгжиж эхлэх нь иргэдэд хүлээлт үүсгээд буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Uul nu 2023-07-30 202.126.89.25

Hun orj garaad ashigtai shuu

Avatar

Нэргүй 2023-07-30 213.87.128.164

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-30 66.181.189.245

ehleed jorlongoo heregleed surtsgaah heregtei baina. orood garahdaa unen baliar yumaa. gaduur n sheene, shulsee hayana, nusaa niine, usaa tatahgui. soyoljuulah ayan heregtei baina

Avatar

Нэргүй 2023-07-30 202.126.89.208

Irged bid bainga shaardaj, bainga shuuhed ugch baihgui bol hulgaich avilgach nar bugd darga bolson shuu.

Avatar

Зочин 2023-07-30 139.5.217.237

Үнэгүй зүйлээс аль болохоор татгалз. Үнэтэй, эзэнтэй болго.Үйлчилгээг нь сайжруул. Монголд ОО-ыг онцгой анхаарах цаг болсон. Гадаа гудамж, ил задгай газар бие засахыг хатуу хоригло. Хяналт чанга тавь. Торгуулийг нэм. Манай шиг замбраагүй хэн дуртай нь хаана ч хамаагүй ил бие засч заваардаг улс орон ер нь байдаг юм уу.

Avatar

Зочин 2023-07-30 139.5.216.27

Эвдэрсэн гэдэг шалтгаан хэлээд үйлчилдэг жорлон ховор байна. Монголд худалдаанаас бусад үйлчилгээний газар ажил хийхээс залхуурч хүнээс зугтаж утасаа ухаж амин хувийн ажлаа хийдэг.

Avatar

Нэргүй 2023-07-30 202.126.90.118

үнэгүй болчихвол заваарч гүйцэх байхаа.

Avatar

Нэргүй 2023-07-30 64.119.26.193

Shees b**s unertsen gudamjnaas l deer boloh bh

Avatar

Нэргүй 2023-07-30 103.254.123.160

оркууд жорлонг цэвэрхэн ашиглаж сурах хэрэгтэй байнаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж