УБЭТ-ын урд талын 700 саяын ногоон зүлгийг маргааш хүлээлгэж өгнө

Хуучирсан мэдээ: 2023.07.30-нд нийтлэгдсэн

УБЭТ-ын урд талын 700 саяын ногоон зүлгийг маргааш хүлээлгэж өгнө

УБЭТ-ын урд талын 700 саяын ногоон зүлгийг маргааш хүлээлгэж өгнө

Улсын Драмын Эрдмийн Театр (УДЭТ)-ын урд талын авто зогсоолын үйл ажиллагааг тавдугаар сарын 25-нд зогсоож, тохижуулах шийдвэрийг Нийслэлийн ЗДТГ-аас гаргасан. Тийнхүү засвар тохижилт, шинэчлэлтийн ажил өнгөрсөн сарын 27-нд эхэлсэн билээ. Гэвч цаг агаарын нөхцөл байдал, баяр наадам давхцаж төлөвлөгөөт хугацаанд өөрчлөлт орж магадгүйг ажиллаж буй хүмүүс хэлж байна. Гэхдээ төлөвлөгөөт хугацааны дагуу маргааш /2023.07.31/ хүлээлгэж өгөх аж.

ИРГЭД, УДЭТ-ЫНХАН ТАЛБАЙГ ТОХИЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ ГЭДГЭЭ ХЭЛЖ БАЙВ

Тус талбайг тохижуулж ногоон байгууламж, зүлэгжүүлэлт хийх талаар шийдвэр гарсан талаар мэдээлэхэд иргэд төдийгүй УДЭТ-ынхан тус бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байгаагаа удаа дараа мэдэгдсэн. Гэвч талбайн тохижилтын ажлын зураг төсөл, төсөв санхүүг нэгэнт баталсан учир үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв.

Тодруулбал, иргэд нэг тэрбум орчим төгрөгийг үргүй зарах шаардлагагүй. Ногоон байгууламж хийх шаардлагагүй хэсэгт зүлэгжүүлэлт тавьж байгаа нь утгагүй гэдгийг цахим хуудастаа илэрхийлж байсан юм.

Харин тухайн үед Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Талбайд тохижилтын ажил хийхээр зургадугаар сарын эхний долоо хоногт материал татаж эхэлсэн. Та бүхэн анзаарсан бол театрын урд талд хавтан овоолж тавьсан байгаа.

Тохижилт эхлэх үеэр талбайг хаана. Энэ ажил өнөө, маргаашгүй эхлэхэд бэлэн болсон" гэдгийг зургадугаар сарын 5-нд хэлсэн юм.

Ийнхүү тохижилтын ажил зургадугаар сарын 25-нд маргаан дагуулж байсан ч эхэлсэн.

ТӨСВИЙГ 200 САЯАР ХЭМНЭСЭН Ч НОГООН ЗҮЛЭГ, ЦЭЦГИЙН МАНДАЛ, БУСАД ТОХИЖИЛТ ОРСОН ГЭВ

Улаанбаатарын захирагчийн ажлын албаны явган замын тохижилтын хэлтсээс тодруулахад "Төлөвлөгөөний дагуу гүйцэтгэгч компани ажиллаж байгаа. Анхны зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орж төсвийг 200 гаруй сая төгрөгөөр хэмнэж 700 сая орчим болгосон.

Ирэх сарын 1-нд ашиглалтад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй. Улаанбаатар зам засв, арчлалтын газар гүйцэтгэгчээр ажиллаж байгаа.

Зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт орсон ч талбайн дөрвөн талд цэцгийн мандал, цэцгэлдэг бут, сөөгө тарих хэвээр байгаа. Анхны зураг төслөөр төсөвт өртөг 900 орчим сая төгрөг байсан. Өөрчлөлт орж, усан оргилуур зэрэг бүтээн байгуулалт хасагдаад 200 гаруй сая төгрөг хэмнэсэн. Мөн өөрчлөлтөөр батлагдсан төсөвт өртгөөр тохижилтын талбайг сунгаж, томруулах, УБЭТ-ын пасадны гэрэлтүүлэг зэргийг шийдвэрлэхийг тусгасан байгаа" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж