МҮБХ "Алтан цом"-ын барилдааны талаар мэдэгдэл гаргав

МҮБХ "Алтан цом"-ын барилдааны талаар мэдэгдэл гаргав

МҮБХ "Алтан цом"-ын барилдааны талаар мэдэгдэл гаргав

Монголын Үндэсний Бөхийн холбооноос тэгш тоотой саруудын эхний 14 хоногт зохион байгуулах "МҮБХ-ны Алтан цомын төлөөх" барилдааны энэ жилийн удирдамж мэдээллийг танилцууллаа. “Алтан цом”-ын барилдаан ирэх аравдугаар сард эхэлнэ.

Тус барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд долоон бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг наймдугаар сарын 20-ны дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд хүргүүлэх ёстой аж.
“Алтан цом”-ын 2022-2023 оны барилдааны шигшээ найман багт шалгарсан багууд эхний шатны барилдаанд оролцохгүй, шууд дараагийн тойргийн барилдаанд оролцоно. Энэ нь өмнөх улирлын “Алтан цом”-ын барилдааны шигшээд шалгараагүй аймгуудын баг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тува улсын багууд буюу 16 баг хасагдах журмаар барилдаж ялсан найман баг нь дараагийн шатны барилдаанд оролцох юм. Хоёр дугаар шатанд шалгарсан 16 багийг хавсралтад заасны дагуу бөхчүүдийн цолонд харгалзсан оноогоор жагсааж, хасагдах шат болон хэсгийн барилдаануудын жагсаалтыг гаргана. Мөн хэсгийн багуудыг дээрх жагсаалтаар 4 хэсэгт хуваан барилдуулж, хэсгээс шалгарсан 2 баг нь цааш барилдах эрхийг авна. Хэсгийн барилдаанаас шалгарсан найман баг хасагдах журмаар тэргүүн байрын төлөө барилдана.
Тэмцээний шагналын сан мөн багийн ба давааны шагнал хэвээр бөгөөд 1-4 байр эзэлсэн багт 20-200 сая төгрөгийн мөнгөн шагнал дагалдах юм.
Дэвжээдийн удирдлага, багш нар бусад аймгаас легионер бөхийг заагдсан журмын дагуу багтаа оруулж болох бөгөөд бусад аймгаас легионер бөх авах шаардлагатай бол авах бөхчүүдийн тоог Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр МҮБХ-нд 2023 оны наймдугаар сарын 20-ны дотор авах юм. Мөн дэвжээдээс Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон бичгээр хүргүүлэхийг анхааруулжээ.
“Алтан цом”-ын барилдааны хоёрдугаар шатанд шалгарсан 16 багийг барилдах бөхчүүдийн цолыг харгалзсан оноогоор дүгнэж 1-16 багийн жагсаалтыг гаргана. Жишээлбэл: Начин цолтны оноо 5 бөгөөд Булган аймаг 7 начин цолтон багтаа оруулбал нийт 35 оноотойгоор жагсаалтад орно.
1. Дархан аварга 12 оноо
2. Даян аварга 11 оноо
3. Улсын аварга 10 оноо
4. Улсын арслан 9 оноо
5. Улсын гарди 8 оноо
6. Улсын заан 7 оноо
7. Улсын харцага 6 оноо
8. Улсын начин 5 оноо
9. Аймгийн арслан 4 оноо
10. Аймгийн заан 3 оноо
11. Аймгийн харцага 3 оноо
Дээрх оноогоор багуудын жагсаалтыг 1-16 хүртэл гарган 4 хэсэгт хуваан барилдуулж хэсгээс эхний 2 баг нь дараагийн шатанд шалгарч барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-07-30 213.87.128.164

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Баагий 2023-07-30 202.9.46.240

Ийм болоосой гэж бодож байсан шүү эхлээд хэсгийн шатанд тойргоор барилдахгүй бол эхний шатуудад сайн 2 баг таараад нэг нь хасагдахаар онцгүй юм байна лээ. Бусад аймгаас бөх авах нь ч зөв мөнгийг нь өгч чадаж л байвал хэнийг ч багийнхаа нэр дээр барилдуулж болдог болчихвол бөхчүүд ч мөнгө олох боломжтой болно барилдаан ч сонирхолтой болно.

Avatar

Зочин 2023-07-30 202.126.90.88

Легионер ч гэх шиг, энэ ч үндэсний бөх мэтийн жалга довны спортод арай л ахдах байх оо, тэгээд ч тэр легионер гэдэг чинь аймаг дамжсан шилийн улсаас арай өөр түвшиний дэлхийн хэмжээний спортын, дэлхийн хэмжээний улсыг хэлдэг нэр томъёо байх шүү

Avatar

Зочин 2023-07-30 202.21.107.17

legioner gedeg ni oor aimgiin ner deer barildaj bgaa bohiig helj bgaa bh.

Avatar

Зочин 2023-07-30 202.9.46.235

Үндэснийхээ спорт дээр тэр легионер энэ тэр гээд яахавдээ. Дахиад л хэл ам, будлиан, хэрүүл зодоон ер нь залхахгүй юм аа. Одоо тэгээд допингоо яах вэ.

Avatar

Д Мягмар 2023-07-30 202.126.89.102

Тэгээд башир аргаар нь давуулах уу
тэгвэл нум саадаг хэрэгтэй болж дээ

Avatar

Зочин 2023-07-30 66.181.160.30

Легионер гэдгийг энд ХӨЛСНИЙ ХҮН , эсвэл ГУЙВАРЫН БӨХ гэсэн утгаар л хэрэглэсэн юм болов уу даа , юуных нь легионер байхав дээ …

Avatar

Зочин 2023-07-30 66.181.160.30

Легионер гэдэг чинь л замбараагүйтэл – будлианы чинь нэгэн үүтэл болнлно . Засаг захиргааны чанд иргэншлээр бүрэлдэхүүнээ тогтоовол зохино , тэр нь цаашид орон нутгаас сайн тамирчид бэлтгэхэд ч хэрэгтэй . Улаанбаатар хотын баг гэдгээ болио , дүүргүүдэд ч өөр аймаг – дүүргийн харьяалалтай бөх оролцуулахыг хатуу хориглох ёстой \ бас л нэг будилиан \ …

Avatar

Зочин 2023-07-30 202.55.188.118

Легионер гэдгээ арай өөр үгээр бичвэл зохимжтой байх аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж