Б.Энхзаяа: Мишээл сити дэх шинэ салбар маань VIP үйлчилгээтэй

Хуучирсан мэдээ: 2023.08.03-нд нийтлэгдсэн

Б.Энхзаяа: Мишээл сити дэх шинэ салбар маань VIP үйлчилгээтэй

Чих хамар хоолойн оношилгоо, эмчилгээгээр хэдийнэ танигдсан, 25 жилийн түүхтэй ЭМЖЖ эмнэлэг Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл сити-д шинэ салбараа нээхээр болжээ. Тус салбар нь М1 хэмээх эмнэлгийн зориулалтаар баригдаж буй 20 давхар, Монголын хамгийн том эрүүл мэндийн нэгдсэн төвд үйл ажиллагаагаа явуулах юм.

ЭМЖЖ эмнэлгийн эмнэлзүй хариуцсан захирал, дотор, харшлын эмч Б.Энхзаяатай хэдэн хором ярилцлаа.


– Сайн байна уу? ЭМЖЖ эмнэлэг чих хамар хоолойн чиглэлээр ямар ямар үйлчилгээг үзүүлж байна вэ?

– Манай эмнэлэг чих хамар хоолой, сонсгол, тэнцвэр судлалын оношилгоо, эмчилгээ, мэс засал, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Мөн манайх ХБНГУ-ын Вьюрцбүргийн их сургууль, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Бундан эмнэлэг, Чусон их сургуулийн эмнэлэг, HANA хамар судлалын эмнэлэг,  Soree чихний эмнэлэг зэрэг олон улсын шилдэг эмнэлгүүдтэй туршлага солилцож, АШУҮИС-ын болон ЭМХТ-ийн сургалтын “бааз эмнэлэг” болон ажиллаж байгаа.

– “ЭМЖЖ эмнэлгийн давуу тал юу вэ?

– Манай сонсгол, тэнцвэр судлалын кабинетууд маань Монголдоо анхных бөгөөд тэргүүлэгч. Бид 25 жилийн хугацаанд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа сайжруулж дэлхийд хөгжиж буй бүхий л шинэ техник технологийг нэвтрүүлсээр байгаа маань бидний давуу тал юм болов уу.

– Шинэ салбараа нээж байгаа гэсэн. Шинэ салбарын тухай, ажиллах боловсон хүчин болон үйлчилгээний талаар сонирхуулбал?

– Манай эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар амбулаторын болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг болсноос хойш ачаалал эрс нэмэгдэж  шинэ салбар нээх тухай санал хүсэлт их ирэх болсон. Үүнээс үүдэн  бид Мишээл сити-д байрлах М1 эмнэлэгийн тауэрт энгийн болон VIP үйлчилгээ үзүүлэх салбар эмнэлгээ нээхээр төлөвлөөд байгаа. Шинэ салбар маань  сонсгол, тэнцвэр, хамар, чихний судлалын 4 кабинетаас бүрдсэн  25-30 орчим мэргэжлийн чадварлаг эмч нарын бүрэлдэхүүнтэй ажиллах болноо.  

– Яагаад заавал Мишээл сити-г сонгосон юм бэ?

– Юун түрүүнд Эрүүл мэндийн тауэр нь бүхэлдээ эмнэлгийн зориулалтаар баригдаж байгаа нь маш их таалагдсан. Иргэд ихэвчлэн бусад эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгтэй байдаг болохоор бид зүрх судас, ходоод, мэдрэл гэх мэт бусад нарийн мэргэжлийн эмчид давхар үзүүлэхийг зөвлөдөг. Тэр ч үүднээс үйлчлүүлэгч нэг хаалганаас нөгөө хаалга руу очиж эрүүл мэндийн асуудлаа ямарч чирэгдэлгүй, оношлуулж, эмчлүүлэх боломжтой болж байгаа нь бас их сайхан санагдсан. Дээр нь Үйлчлүүлэгчдийн зогсоолын асуудлыг бүрэн  шийдээд өгчихсөн, ер нь зогсоолтой байна гэдэг маш том давуу тал шүү. /инээв/

– Танай эмнэлэгийн ачаалал хэр байдаг вэ? Шинэ салбарын онцлог нь юу байх бол?

– Манайх жилд 100000 гаруй хүнд амбулаторийн үзлэг, 2000-аад хүнд хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Өмнө хэлсэнчлэн хүмүүст илүү хүртээмжтэй ажиллах үүднээс шинэ салбараа нээж байгаа гэж үзэж болно. Ингээд бодоход бүх нарийн мэргэжлийн эмнэлгүүд 1 дор байхаар үйлчлүүлэгчдийн цаг зав, мөнгөнд ч илүү хэмнэлттэй, сэтгэл ханамж өндөртэй байна гэсэн үг. Үнэхээр эрүүл мэндийн хамгийн чирэгдэлгүй салбар Мишээл сити дээр л бий болох байх.

– Мишээл Сити-д байрласнаар бизнесийн талаас ашигтай гэж үзсэн үү? Нууц биш бол бидэнтэй хуваалцаж болох уу? / Хувийн байгууллага учир сонирхоод асуучихлаа /

Энэ төсөл өөрөө бизнес, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний төвүүд гээд бүгдийг зориулалтаар нь нэг дор шийдчихсэн болохоор хүний урсгал сэтгэл ханамж маш өндөр байх юм байна гэж харж байгаа. Хүн амын төвлөрлөөр бид үйлчлүүлэгчдийг энэ байршилд илүү тав тухтай чирэгдэлгүй үйлчилгээгээр хангах болно. Ер нь хэрэглэгчиддээ ойртож очсон ямар ч байгууллага, бизнес өөрөө аль ч талаараа илүү их хөгждөг гэж боддог доо.

– Хан-Уул дүүргийн иргэд бүхэлдээ танай эмнэлгээр үйлчлүүлэх боломж бүрдэж байна гэж үзэж болох уу?

– Тиймээ, Манай эмнэлгийн үзлэгийн цагийн очер 3-5 хоног, мэс засал 1-2 сарын  хүлээлттэй байдаг. 13-р хороолол дах салбарт  Хан-уул дүүргийн иргэд түлхүү очиж үйлчлүүлдэг. Тиймээс Хан-Уул дүүргийн иргэдэд илүү ойртож үйлчлүүлэгчдийн хүлээлтийг бууруулж Хан-Уул дүүргийн иргэдэд түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор шинэ салбараа нээх болсондоо баяртай байна.

– Өргөжин тэлж иргэдэд үйлчилгээгээ илүү ойртуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Танд өөр нэмж хэлэх зүйл байна уу?

– Өвдөж байгаа хүн хэзээ ч сайхан зантай байдаггүй л дээ. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүй, эрүүл мэнд, цаг хугацааг эрхэмлээд, бие биенээ дэмжээд, хамтдаа М1 эрүүл мэндийн тауэрт нэг дор цогц байдлаар хамтарч ажиллахыг салбарынхандаа уриалж байна. Энэ бол үнэхээр маш том төсөл, маш зөв сонголт шүү.

Бидний зүгээс үйлчлүүлэгчиддээ чих хамар хоолойн төрөлжсөн нарийн мэргэжлийн цогц тусламж үйлчилгээг тав тухтай орчинд, үйлчилгээний өндөр соёлтойгоор үзүүлэхээ амлаж чадах байна.  

– Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж