Хэнтийн Морины комисс 2022 оны акт дэлгэж, олныг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2023.07.28-нд нийтлэгдсэн

Хэнтийн Морины комисс 2022 оны акт дэлгэж, олныг бухимдуулав

Хэнтийн Морины комисс 2022 оны акт дэлгэж, олныг бухимдуулав

НЭМЭЛТ: 

Хэнтий аймгийн 100 жилийн ойд зориулсан их насны морьдын уралдаан будилаантай болсонтой холбогдуулж,  тус аймгийн Морины салбар комиссоос дараах актыг олон нийтэд дэлгэлээ. Уг актад сэрвээний өндрөөр 019 дугаартай Хөвсгөл аймгийн Галт сумаас ирж оролцсон уяач Б.Отгонсэлэнгийн морийг сэрвээний өндрөөр хассан гэж бүртгэсэн бүртгэлээ дэлгэв. Гэхдээ энэхүү актад дээрх 019 дугаартай морийг хамгийн сүүлд бичсэн, мөн 2022 оны долдугаар сарын 28-ний өдрийн он сартай, Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяраа хийж байж, Хэнтий аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын их насны морьдын уралдаанд гэж бичсэн, хэдэн морь бүртгүүлсэн нь тодорхойгүй, гарын үсэггүй актыг нийтэд дэлгэсэн нь олныг улам ч бухимдуулав.  Их насны морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын цолыг дуудаж, бай шагналыг нь гардуулах үеэр наадамчид  "Уяач Б.Отгонсэлэнгийн моринд түрүүг өгөх ёстой" гэж хашгиралдав.

Мөн наадамчид "Морины комиссынхон ичээч ээ. Цагдаагийн хамгаалалттай хашаанаас яаж морь гарч уралдах юм бэ" гэцгээн, шүүмжилж байна. Түүнчлэн энэхүү актыг харсан олон түмэн "Хэнтийн Морины комиссынхон булхайгаа дарах гэсэн ч чадсангүй. Булавч бултайна, даравч далдайна боллоо. Актыг нь хараач ээ, 2022 оны акт гаргаж тавиад шившиг" гэж шүүмжиллээ.

Харин Хэнтий аймгийн Морины салбар комиссын зүгээс актыг тавихдаа "Их насны морьдын уралдаанд сэрвээний өндрийн хэмжилтээр 145 см байсан тул хасагдсан 19 номертой морь зөвшөөрөлгүй уралдааны замд гарч түрүүлж, хэвлэлүүдэд ташаа мэдээлэл тараасаар байна" гэж тодотгосон нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулсаар байна.

Б.Отгонсэлэнгэ: Луйвар болж байна

НЭМЭЛТ: 

Хэнтий аймгийн Хурдан морины салбар хорооны зүгээс “Морины уралдаан бүрийн нас дээр даамлууд ажиллаж байгаа. Их насны морьдын уралдаанд оролцохоор бүртгүүлсэн морьдоос 20 гаруй адуу сэрвээний өндрөөр хасагдсан. Энэ дунд түрүүнд хурдалсан морь байсан. Хэмжилт хийгээд хасагдсан гэсэн үг. Эдгээр морьдыг хашсан байсан. Гэтэл цагдаагийн хамгаалалтыг эвдээд морио аваад явсан гэсэн. Морины салбар комисс хуралдаад хоёрт орсон морийг эхний байрт оруулж, урагшлуулсан” гэлээ.

Харин уяач Б.Отгонсэлэнгэ "Цагдаагийн хамгаалалттай шүү дээ. Хурдан морины комиссынхон хараад явуулж байгаа. Энэ морьдыг явууллаа гээд даамал нь явуулсан. Ерөнхий сайд нь анхаараач ээ. Ийм наадам хийх байсан юм бол хаалттай хийхгүй яасан юм бэ. Гомдолтой байна. Морины комиссынх нь морь аман хүзүүдсэн. Луйвар болж байна.  Тайлбарлахгүй зугатааж явсаар байгаад орой болголоо.  Би Ганц Хэнтий аймгийн наадамд морио уралдуулаагүй, төрийнхөө наадамд уралдуулчихаад ирсэн. Өргөдлөө өгье гэтэл авахгүй байна" гэсэн юм.

Б.Отгонсэлэнгийн түрүүнд хурдалсан ажнайг талбай руу наадамчин олон шахаж оруулав

НЭМЭЛТ:

Хэнтий аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн их насны морьдын уралдаанд хол тасархай түрүүлсэн Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Б.Отгонсэлэнгийн ажнайг Хэнтий аймгийн морины комиссынхон цоллогоо руу оруулсангүй. Мөн тус морины комиссын нарийн бичгийн дарга цагдаа нартаа "Хөвсгөл аймгийн морийг оруулж болохгүй" гэдэг үүргийг өгсөн юм. Гэвч цэнгэлдэх талбайн гадна байсан наадамчин олон мөн уяачид дээрх ажнайг шахсанаар наадмын талбай руу орууллаа. Уяач Б.Отгонсэлэнгэ "Өгсөн пайз нь байгаа. Түүнийгээ авч ороод морио цоллуулна. Машин тэргээ хорихын дарга нь авна биз" гэж түрүүнд хурдалсан морийг нь уралдаанаас хассаны дараа мэдэгдсэн. Хэнтий аймгийн морины комиссынхон "Морийг нь цоллохгүй" гэсэн. Харин наадамчин олон эсэргүүцэж байгаа. Үйл явдал хэрхэн өрнөхийг харах л үлдэж байна.

 

“Түрүүнд хурдалсан морийг ямар шалтгаанаар хассанаа хэлэхгүй байна”

Хэнтий аймгийн 100 жилийн ойд морьдоо уралдуулсан уяачид гомдолтой байгаагаа илэрхийллээ. Тодруулбал, өнөөдөр /2023.07.28/ их насны морьдын уралдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын алдарт уяач Б.Отгонсэлэнгийн ажнай түрүүлсэн байна. Гэтэл шууд хасчээ. Хассан шалтгааных нь талаар Морины комиссын гишүүд нь тодорхой тайлбарыг одоог болтол хэлээгүй байгаа юм. Харин уяач Б.Отгонсэлэнгэ дараах тайлбар хийв.


-Их насны морьдын уралдаанд таны уясан морь түрүүлж орж ирсэн ч хаслаа. Шалтгааныг нь морины комиссынхон юу гэж тайлбарласан бэ. Морины комиссын нэг гишүүн нь “Сэрвээнийх нь өндрөөр хэмжээд хасаад, хашчихсан байсан морийг задалж явуулсан” гэдэг зүйл яриад байх юм. Гэтэл тэр хашсан морьд дотор нь аман хүзүүнд орсон морь бас байж. Аман хүзүүнд орсон морийг хасаагүй хэрнээ таны морь хасагдсан нь ямар шалтгаантай юм бол?

-Миний морийг гадны морь гэдэг үндэслэлээр хассан юм байна. Хурдан морины уралдааны дээд хоёр нас нь машинтай юм байна. Морины комиссынх нь хүмүүс түүнд нь болдог юм уу, хаашаа юм Тод манлай уяачийн морийг Хэнтий аймгийн хорих ангийн даргын нэр дээр мордуулаад, тэр нь аманд хүзүүнд орж иртэл миний морийг хасуулсан. Аман хүзүүнд хурдалсан морь сэрвээндээ ордоггүйг уяачид бүгдээрээ мэднэ.

Зургаагийн морийг бас морины комиссын нэр дээр мордуулсан.

Хэнтий аймгийн Засаг захиргаа гэж байдаг бол хурдан морины салбар комисстоо анхаараач ээ гэж хэлмээр байна. Өөрийн комиссын нэр дээр байгаа морийг уралдуулаад өөр аймгийн нэртэй морийг хасаад байна.

-Та хэдэн насны морьтой ирсэн бэ. Таныг морио аваад зайл гэсэн гэх юм. Хэн тэгж хэлсэн юм бэ?

-Даага, их нас гэсэн хоёр насны морьтой ирсэн. Их насны морь маань өнөө жилийн төрийн их наадамд түрүүлсэн. Хэнтий аймгийн 100 жилийн ойд морьдоо уралдуулъя гээд ирсэн.

1000 гаруй км зам туулаад ирнэ гэдэг хөдөлмөр шүү дээ. Улайм цайм хасаад, шалтгааныг нь асуухаар морины комиссын гишүүд нь “Чи танилцуул” гээд зугатаагаад хэлэхгүй. Шударга наадам хийе, шударга морины уралдаан хийе гэж байгаа бол эхний 10 морийг хэмжих хэрэгтэй шүү дээ. Эхний байрт орсон морьдыг хэмжүүлье гээд би морио аваад ирсэн. Тийм хууль байхгүй, тийм дүрэм байхгүй гээд хэмжилт хийхгүй байна. Ямар үндэслэлээр хассан юм бэ гэхээр хэлэх үг байдаггүй. Үндэслэлгүй хассанд гомдолтой байна. Энэний цаана эрх ашиг байна. Цагдаагийнх нь дарга болов уу гэмээр маяактай машинтай нөхөр намайг “Морио аваад зайл аа, хэний нутагт наадаж байгаагаа мэдэж байгаа биз дээ” гэж омогдсон.

Орон нутгаас ирээд наадаж болохгүй болчихсон юм байна. Нэг номерын пайз нь байгаа юм чинь, мориныхоо цолыг нь дуудуулна, машин тэргээ хорихын дарга нь авдаг юм байгаа биз.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
145
БурууБуруу
33
ТэнэглэлТэнэглэл
29
ХарамсалтайХарамсалтай
13
ХахаХаха
8
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
8
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж