Үерт өртсөн иргэд, ААН-ийн хохирлыг төр барагдуулах нь зөв үү?

Үерт өртсөн иргэд, ААН-ийн хохирлыг төр барагдуулах нь зөв үү?

Үерт өртсөн иргэд, ААН-ийн хохирлыг төр барагдуулах нь зөв үү?

Улаанбаатар хотод долдугаар сарын 6-8, 23-ны өдөр орсон борооны улмаас нийслэлийн 70 орчим хороо, 200 гаруй орон сууц, байшин сууц, хашаа үерт өртөж, 40 мянга гаруй өрх цахилгаангүй болж, иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, инженерийн байгууламжид эрсдэл үүссэн. ​Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн барилгуудад үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж, иргэд ч олноор хохирсон.

Эхний ээлжинд хохирсон иргэд хохирлын хэмжээгээ УОК, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд байгуулагдсан нэгжид өгч байгаа.

Үүний дараагаар хохирлын үнэлгээг нарийвчлан хийх юм. Гэхдээ хохирлыг төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байгааг албаныхан мэдэгдсэн.

Гэвч хохирсон иргэд, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл учирсан хохирлын хэмжээ, мөнгөн дүнгээ баримт бичигтэй нь харьяа нэгжид хүргүүлсэн ч ямар ч арга хэмжээ авч, хариу өгөхгүй байгааг хэлж байгаа юм. Харин албаныхан үерийн улмаас хохирсон үнэлгээний эцсийн тайлан гараагүй учир иргэд, аж ахуй нэгжүүдтэй холбогдоогүй болохоо хэлсэн. Ямартай ч иргэд их хэмжээний зээл, өр төлбөртэй үлдэж эд хөрөнгө, өмчөө усанд автуулсандаа гомдолтой байгаа ч зарим хүн үүнийг төрөөс барагдуулах шаардлагагүй гэдэг дээр ч байр сууриа илэрхийлсэн.

БАЙГУУЛЛАГА БҮРИЙН ХОХИРЛЫГ ЗГ, УОК ТӨСВИЙН МӨНГӨӨР БАРАГДУУЛАХ НЬ ХҮНДРЭЛТЭЙ

Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт үерийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоох албан бичгийг хүргүүлсэн байгаа. Тодруулбал Засгийн газраас баталсан үнэлгээний журмын дагуу хохирлын үнэлгээг хийгээд УОК-т танилцуулах үүргийг өгсөн.Үерийн улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргах ажил тухайн засаг захиргааны нэгжид үргэлжилж байна.

Эхний ээлжинд стратегийн ач холбогдолтой зам дагуу нурсан гүүрнүүдийг сэргээн засварлах хөрөнгийг шийдвэрлэсэн.

Үерийн улмаас иргэд, аж ахуй нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК Засгийн газарт танилцуулаад ямар байдлаар хохирлыг барагдуулах талаар нарийвчилсан мэдээлэл гарна.

Аж ахуй нэгж, байгууллага бүрийн хохирлыг Засгийн газар, УОК-ын түвшинд төсвийн мөнгөөр барагдуулах нь хүндрэлтэй.

Цаашид иргэд, аж ахуй нэгжүүд гамшгийн эрсдэлийн даатгалд зайлшгүй хамрагдах шаардлагатай. Цаг уурын байгууллагын мэдээлэлд дурдсанаар сүүлд 86 мм аадар бороо орсон нь гамшигт нөхцөл байдал үүссэн. Зөвхөн аадар бороо гэлтгүй өвөл цас зэрэг байгалийн гамшигт үзэгдлийн үед иргэд, аж ахуй нэгжүүд өөрсдийн эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамрагдах шаардлага гарч байна" гэсэн юм.

Энэхүү мэдээлэл мөн л иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Нэг талаар даатгалд хамрагдах шаардлага зүй ёсных хэдий ч нөгөө талаар даатгалын үнэлгээ, хохирлын хэмжээг нөхөн төлөх чадамжгүй байгаа юм.

Нийслэлд болсон үерийн улмаас хохирсон аж ахуй нэгжүүдийн өндөр хохиролтой байгууллагуудын нэг нь парк. Үндэсний соёл амралтын хүрээлэн 2,24 тэрбум төгрөгөөр хохирсон бол Сэлбэ хотхон, алтай хотхоны В1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан жижиг дунд бизнес эрхлэгчид 25-150 сая, дээд тал нь хүнсний дэлгүүрүүд 1-1,5 тэрбум төгрөгөөр хохирсон болохоо хэлж байгаа юм. Мөн тэдний дунд даатгалд хамрагдсан аж ахуй нэгжүүд ч байсан бөгөөд тэдэнд даатгалын компаниас нь байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн учир их хэмжээний хохирлыг барагдуулах боломжгүй гэх хариултууд ч өгсөн аж. Тэгэхээр үерийн улмаас үүссэн хохирлын асуудал хоёр талтай бөгөөд нэг хэсэг нь нийслэл эрсдэлт бүсэд газар олгосон учир хохирлыг төрөөс төлөх нь зүйтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь гэнэтийн эрсдэлийг тооцоолоогүй, даатгалд хамрагдаагүй иргэн, аж ахуй нэгж хохирлоо өөрөө хариуцах ёстой гэх. Ямартай ч ирэх долоо хоногт УОК-ын хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарвал асуудал нэг тийш шийдэгдэх бизээ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-31 38.42.106.107

Их бага гэлтгүй төрийн буруу ажиллагаа, цөөн даргын буруутай үйлдэл байгаа нь үнэн ч хувь хүн өөрийн өмчөө өөрөө л арчилж хямгадах ёстой. Үерийн аман дээр буучихаад урсах, шуургатай гэсээр байтал цасанд суучихаад бурууг төрөөс хайхтай утга нэг

Avatar

Нэргүй 2023-07-31 213.87.130.55

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-31 2.216.27.192

Сайн муу үйлдлийг бидэнтэй бидэнгүй БУРХАН цаанаас нь ялгаад өглөө. Маргах манартах юм гүй одоо ганц л зарчим хуулийн дагуу үйлчилнэ. Энэ юу вэ гэхээр ДААТГАЛ. хэн гал ус гэнэтийн ослоос эд хөрөнгөа хамгаалж даатгуулсан тэр гэрээннийхээ хэмжээнд даатгалын байгууллагаар хохиролоо барагдуулна. Даатгалгүй нь даатгуулдаг байж гээд ухаараад үлдэнэ. Даатгалын газрууд харин бултах булзаарахгүйгээр гэрээнийхээ үүргийг л биелүүлэх учиртай

Avatar

Оюутан 2023-07-31 122.201.19.99

Төрийн мөнгө гэж байхгүй шүү, Одоо хэдэн сургууль, цэцэрлэгээ засах мөнгө хүрэхгүй байна.
Голын урсгал хааж барилга, колонки барьсан Компаниуд төлнө, тэднээс нэх дээ.
Гадаа нь жагс

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.81.16

zuv shiidel bish ee

Avatar

Зочин 2023-07-31 66.181.161.107

Даатгалтай байсан бол тэр шугамаараа хохирлын нөхөн төлбөрөө хөөцөлдөж болох байсан. Харин төрөөр төлүүлнэ гэж байгаа бол хууль эрхзүйн үндэслэлээ сайн гаргах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-31 192.82.72.209

toriin buruu bishee tord garsan hudlaa eh oronchid toriin toloo amidarch baigaa yum shig amidardag hudlaa eh oroch irgediin bugdiih ni buruu ene toriig maani ezengui bolgochihson bolohoos ug ni ezentei yum

Avatar

Нэргүй 2023-07-31 202.126.90.62

2000 оноос хойших хотын дарга нарын үүрэх хариуцлага

Avatar

Нэргүй 2023-07-31 139.5.219.183

УУЧЛААРАЙ ! ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ БАЙДАГГҮЙ БАЙГАА ШҮҮ

Avatar

Зочин 2023-07-31 66.181.180.148

Иргэд, аж ахуй нэгжүүд хохирлоо нэхэх гэж Төрийн буруутай үйл ажиллагааг л хайж байгаа. Төр, УОК голын гольдрилд газар олгосон, газрын хэмжээг нэмэгдүүлэх зөвшөөрөл удаа дараа өгсөн, голын зүүн эргийг бэхжүүлэх явцдаа тооцоолол хийгээгүйгээс баруун тийш үерийн усыг асгаж маш олон орон сууц барилга гамшигт өртсөн. Тиймээс хохирол нөхөх эх үүсвэрээ л бодсон нь дээр.

Avatar

иргэн 2023-07-31 64.119.26.47

ТАТВАР ТӨЛӨГЧИД МӨЛЧИДЫН НДШ-ын талын нь төлнө,,, Үер усаны гамшигийн хохиролыг бас Татвар төлөгчид төлнө, Төрийн мөнгө гэж байхгүй, Татвар төлөгчидын мөнгө л гэж байгаа, энэ Үер усны гамшиг байгалийнх биш Авилгалын үер болсон,

Avatar

Нэргүй 2023-07-31 124.158.126.107

авлига авч зөвшөөрөл өгсөн дарга нараар төлүүл. хотын төлөвлөгөө, хууль зөрчиж зөвшөөрөл өгсөний улмаас ийм байдалд хүрсэн.

Avatar

Нэргүй 2023-07-31 196.240.207.178

Төрийн нэр барьсан хахуульч, хулгайчдаар нь төлүүлээчээ, бүх хөрөнгийг нь хураагаад, шоронд хийгээд. Төр нэртэй татвар төлөгчдийн мөнгө одоо хэн дуртайд нь үнэгүй тараадаг эд үү. новшуудаа.

Avatar

Нэргүй 2023-07-31 202.9.46.37

Төр хариуцах ёсгүй.

Avatar

Иргэн 2023-07-31 103.26.194.191

Хувь хүн болон аж аухйн нэгжийн эрсдлийг хүртэл ТӨР үүрнэ гэж юу гэсэн үг юм бэ??? Хариуцлага ярих гэж байгаа бол тэр бахрилга бариулах зөвшөөрөл өгсөн, авилга өгч газар авсан, түүн дээрээ барилга барьсан компаниудтай л хариуцлагаа тооц. Бидний татварын мөнгөөр нөхөн төлбөр өгнө л гэж лав байхгүй

Avatar

Нэргүй 2023-07-31 202.131.225.197

buruu uursduu ersdelee tootsoh heregtsee shaardlaga garch baina haana buuh ve us uyer dairdag gazar mun uu geh met. hotiin tuvd gej shunahaasaa iluu ersdelee toots

Avatar

Зочин 2023-07-31 139.5.217.237

Төсөвт гамшгийн хохирлыг барагдуулах хөрөнгө тусгагдаагүй б**х аа. Манай эдийн засагт ч байгалын гамшиг зэрэг элдэв хохирлыг байнга нөхөж төлөөд байх чадвар байхгүй. Бүх хохирлыг төрөөс нэхдэг энэ буруу хандлагыг арилгах хэрэгтэй. Иргэд аж ахуйн нэгж өөрсдөө хариуцлагатай бай. Эрсдлээс өөрийгөө хамгаалж бие дааж амьдарч сур. Бусдаар тэжээлгэдэг ангайхайнууд байж болохгүй Адаглаад даатгалд хамрагдаж сур.

Avatar

nuudel 2023-07-31 202.55.191.130

Төрийн мөнгө гэж байхгүй шүү, Миний татварын мөнгө шүү

Avatar

Зочин 2023-07-31 66.181.189.20

Төр барагдуулахгүй

Avatar

Иргэн 2023-07-31 66.181.189.20

Мэргэжлийн түвшинд барилга барьж инженерчлэл хийгээгүй барилгын компани үүрэг хүлээх ёстой Төрд хамаагүй Гэр хороолол ч ялгаагүй буруу газар буучихаад төрд хамаатуулаад. Сүүлийэ үеийн барилгыэ компаниуд мэргэжлийн бус барилгуудыг барьж мөнгөний төлөө байгаа ш дээ Миний мэдэх компаний инженкр автын мэргэжилтэй хүн л байсан даг

Avatar

Нэргүй 2023-07-31 103.80.211.124

Битгий х**, барилга барьсан бариулсан, хууль бусаар газар авсан өгсөн луйварчидаасаа наад хохиролоо нэхэмжил.

Avatar

Уншигч 2023-07-31 202.21.99.52

Хууль зөрчиж газар олгосон, хууль зөрчиж газар авсан, хууль зөрчиж зөвшөөрөл авсан хүмүүс хохирлыг барагдуулахаас гадна иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Тэгэж байж цаашид хууль зөрчихгүй байх болно

Avatar

Нэргүй 2023-07-31 122.201.23.83

Ер нь өөрсдөө яах гэж газар зүйн байрлалаа сонголтоо хийхдээ хийсэн алдаа нь шүү дээ
Нөгөөтэйгүүр эрсдэлийн сан гэдэг зүйл ганцхан Төрд хамаатай биш шүү дээ
Мөн түүнчлэн даатгалын систем гэж Дэлхий нийтэд өргөн хэрэглэж байгаа эдийн засгийн нэг хэлбэр байна
Үерт өртсөн иргэд, ААН-ийн хохирлыг төр барагдуулах нь зөв үү? гэж үү Буруу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж