Далай даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа

Далай даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа

Далай даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ зодог тайллаа

ХХ зууны манлай бөх Далай даян, Дархан аварга, цагийг эзэлсэн аварга  Б.Бат-Эрдэнийн зодог тайлах ёслол Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан зүлэг ногоон дэвжээнээ ёслол төгөлдөр боллоо. Тэрбээр 13 наснаасаа бөхийн түүхэн замналаа эхлүүлсэн түүхтэй. Тэр цагаас хойш төрийн их баяр наадамд 11 удаа түрүү, Монголын нууц товчооны 750 жилийн ойд зориулсан даншиг наадмын түрүү,  Монголын сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаанд 13 удаа түрүүгийн Монгол төрийн чанартай их баяр наадамд 26 удаа түрүүлж, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн залуучуудын аварга, сумо бөхийн дэлхийн аварга, бөхийн жудо барилдаанаар Азт тивийн мөнгө, хүрэл медаль хүртэж монголын нийт ард түмнээ баярлуулж Даяар дуурсагдах, Далай даян, Дархан аварга цол хүртсэн билээ. Хан Хэнтийн уулын аймаг байгуулагдсан 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн тавын даваанд Далай даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнийн цолыг Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, Монгол Улсын үндэсний бөхийн ахлах засуул, Монгол Улсын үндэсний бөхийн цолчин засуул н.Хэнбат дуудаж сонордууллаа.

Зодог тайлах ёслолын үеэр Хэнтий аймгийн удирдлагууд бол Хан Хэнтий аварга дэмжээний бөхчүүдийн төлөөлөл 21 метр бүхий алд цэнхэр хадаг барин хүндэтгэл  үзүүллээ.  Д.Бат-Эрдэнэ аварга зодог тайлах ёслолын үеэр “Хан Хэнтий нутгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын халуун мэндийг та бүхэндээ хүргэе. Би 13 настайдаа аймгийн төвийнхөө Тэмүүжин 8 жилийн сургуулийн зааланд анх удаа зодог шуудаг өмсөж гарч байлаа. Тэр цагаас хойш 46 жил  монгол бөх хэмээн монголчуудын бүтээсэн аугаа их, өв соёл, далайд сэлж үзлээ. Та бүхнийхээ халуун сэтгэлийн дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрсэндээ үргэлж  баярлаж, бахдан, сөгдөн мөргөж, сүслэн залбирч явдаг. Ингээд монгол бөхийн уламжлалын дагуу зодгоо Хан Хэнтийн Аварга дэвжээндээ тайлж  хадгалуулж  байна. Миний энэ зодог, шуудаг төрийн олон наадмын үзүүр, түрүү хүртэхдээ өмсөж байсан болохоор наадамчин олны сэтгэл, адис, авшиг шингэсэн. Хан Хэнтий нутгаас домогт даншигийн хүчтэнүүд шинэ цагийн олон аварга төрөн гарсан. Миний гарын гавь Оюунболд төрийнхөө их баяр наадамд хоёр удаа түрүүлсэн. Хан Хэнтий дэвжээнээс улс орныг түших олон сайхан бөхчүүд, эрэмгий эрс, халамжит хань  төрөн гарах болтугай” хэмээн сэтгэгдлээ хуваацлаа.

Түүний амжилтаас:

  • 1989 онд Монгол Улсын гавъяат тамирчин
  • 1990 онд Монгол Улсын дархан аварга
  • 1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн ойн медал
  • 1998 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар
  • 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2012 онд Байгаль орчны тэргүүний ажилтан

Үндэсний бөх

  • 1985 онд 5 давж улсын начин
  • 1986 онд 7 давж улсын заан
  • 1987 онд 7 давсан
  • 1988 онд 9 давж түрүүлэн улсын арслан
  • 1989 онд 9 давж түрүүлэн улсын аварга
  • 1990 онд 9 давж түрүүлэн даян аварга болсон.
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт 10 давж түрүүлэн дархан аварга болсон
  • 1991 онд 7 давсан
  • 1992 онд 9 давж түрүүлсэн
  • 1993 онд 9 давж түрүүлсэн
  • 1994 онд 10 давж түрүүлсэн
  • 1995 онд 9 давж түрүүлсэн
  • 1996 онд 9 давж түрүүлсэн
  • 1997 онд 9 давж түрүүлсэн
  • 1998 онд 9 давж түрүүлсэн
  • 1999 онд 9 давж түрүүлсэн
  • 2000 онд 7 давж дөрөвт үлдсэн
  • 2001 онд 9 давж үзүүрлэсэн
  • 2002 онд 7 давсан
  • 2003 онд 7 давсан
  • 2004 онд 6 давсан
  • 2005 онд 6 давж шөвгөрчээ
  • 2006 онд 8 давж дөрөвт үлдсэн
  • Ингээд нийтдээ улсын баяр наадамд 186 давсан ба 12 удаа (11 жилд) түрүүлсэн.

Жүдо

Азийн наадмаас 1 мөнгө (1990 БээжинБНХАУ – +95кг), 3 хүрэл (1990 – үнэмлэхүй; 1994 ХирошимаЯпон – +95кг, үнэмлэхүй) медаль хүртэж байв. Улсын 12 удаагийн аварга

Самбо

Дэлхийн 4 удаагийн аварга (1985,1986,1988, 1989), 2 мөнгөн медальт (1991, 1998). Залуучуудын дэлхийн аварга (1984)

Сонирхогчдын сүмо

Дэлхийн аварга (1993), Азийн аварга (1995). Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэнтийн иргэн 2023-07-28 103.242.47.50

2020 оны сонгуульд намайг сүүлчийн удаа сонгоод өгөөч гээд л сонгогчдын өмнө уйлаад байсан хөгийн гарш дээ. Тэгээд манай Хэнтийнхэн нүүрсний хулгайч МАН= гаа бүгдийг нь гаргасан. Уг нь Батүүлыгээ нутгын Буриадаа сонгосон бол одоогын УИХ- ийм хэмжээнд улс ороныг дампууруулахгүй байсан даа

Avatar

Ш. Содбилэг 2023-07-28 202.9.46.113

Монголын ард түмний минь хүндлэн дээдэлдэг далай даян, дархан аварга Б. Бат-Эрдэнэ аварга минь урт насалж удаан жаргаарай.

Avatar

ABCD-korea-gaas 2023-07-28 117.111.23.24

Аваргадаа эрүүл энх урт сайхан наслахыг хүсэн ерөөе . Одоо улс төрөөсч зодог тайлаа аваргаа . Монгол орон хөгжмөөр бн

Avatar

Зочин 2023-07-28 202.9.40.103

улс төрд тэр тусмаа МАН мангаст ороогүй их хуралд удаа дараа сонгогдоогүй бол жинхэнэ ард түмний домог байх байлаа.Одоо бол хүндлэл төрөхгүй байна.

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.160.68

Улстөрд орсон бөхчингүүд түмний х****л барж байгаа нь үнэн. энэ нэг өмдөндөө баачихсан царайт бас адил

Avatar

зочин 2023-07-28 202.9.47.22

Үнэн шудрага хүчийг үзэж бөхөө хүндэтгэн жудагтай Д Дамдин Ж Мөнхбат Б Батэрдэнэ дархан аваргууд одоо атаархал шунал өш хонзон булхай луйвар өвөртөлж хор найруулж ам мэх мөнгө хэрүүлийн жудаггүй бөхөнцөрийг аялдан дагагч мэдрэл муут элийрэгч цөөнгүй болжээ

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.176.71

Ерөнхийлөгч болохоо шахлуу

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.160.68

нэр гар 2 нь цэвэр юм гэсэн шүү. бас төв халхын гэж байсан

Avatar

Нэргүй 2023-07-28 64.119.21.27

Одоо улс тереес зодог тайлаад ард тvмнээ амраа

Avatar

Нэргүй 2023-07-28 124.158.70.110

Энэ батэрдэнэ тийм л хүчтэй эр юм бол Монголынхоо авилгачдыг илчилж өвдөг сөгдүүлэх ажил хиймээр юм. Худлаа хуурамч эх оронч дүр эсгэж наадам хэсэх юм. Түүний хийх ажил авилгачидтай тэмцэж сэтгүүлчидтэй нэгдэх хэрэгтэй. Түүнд өөр хийж чадах ажил байхгүй ээ.

Avatar

Нэргүй 2023-07-28 124.158.70.110

МОНГОЛ НААДАМ дэндлээ ажилдаа орцгооё.

Avatar

МОНГОЛ 2023-07-28 122.201.24.129

ЖИНХЭНЭ АВАРГА ӨНӨӨГИЙН 2ын ДАВААНД УНАДАГ АВАРГУУДААС ХОЛ ИЛҮҮ. МАХН-МАН ХУЛГАЙЧ НАРЫН ЭВСЭЛЭЭС ХОЛ БАЙСАН БОЛ ДОМОГТ АВАРГА БАЙХ БАЙСАНСАН.

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.179.174

яамай даа ,

Avatar

Нэргүй 2023-07-28 202.179.21.230

Аль дээр л зодог тайлаад НАМЫН хүн болсон.

Avatar

Нэргүй 2023-07-28 174.216.156.94

Шинэ дүрмээр бол 5 давахгүй гар.

Avatar

Зочин 2023-07-28 139.5.217.237

Агуу бөх. Хэн ч ийм амжилтад хүрээгүй. Мэдрэл муутай элий юмнууд л бусдыг доромжилдог Ийм ухаан гаж хүмүүс манайд цөөнгүй бий

Avatar

Нэргүй 2023-07-28 202.179.21.230

Үнэн, шинэ дүрмээр удаан барилдахыг хориглодог гэсэн үү ? Энэ хүн удаан барилдаж давдаг.

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.187.187

Бас агуу тэнэгийг яагаад дуудахгүй байна

Avatar

МКО 2023-07-28 107.77.208.37

Ийм бөх дахин төртөл олон жил болно доо. Цагийг эзэлнэ гэж энэ байхдаа. Гайхамшигт бөх. Намхай аварга мэт зуун зуунд дурсагдана.Танд сайн сайханыг хүсэн ерөөе!

Avatar

Нэргүй 2023-07-28 150.129.140.58

Усан тэнэг бөх

Avatar

Нэргүй 2023-07-28 174.192.194.170

Допингийн хүчээр л явсан даа. ДАШТ Олимпод допинийн шалгалтаас зугтаж эхний тойрогт шал арчдаг байсан. Олимпоор эмчийн магадлагаа хайгаад гүйж байсныг нь мэдэх хүмүүс хэлмээр юм.

Avatar

Нэргүй 2023-07-28 82.132.231.88

атаархалдаа болоод мөн солиорцгоох юм аа энэ агуу тамирчинтай нэг үед амьдарч түүний. гайрамшигт замналын гэрч болж байгаагаараа бахархах байтал … энэ бөхийн гайхамшигийг нутаг нугаараа нэгдэн өвдөг шороодуулах гээд чададгүй байсан биз дээ . жил болгоны наадам цагаан сараар хэн унагаачих бол гээд хүн бүр бөх сонирхдог болоо биз дээ жудаг цадигаа дээдлэж хэнд ч бууж өгч түмнийг хураагүй эр хүн шүү дээ Бат Эрдэнэ нэрийг брэнд болгосон доо

Avatar

Нэргүй 2023-07-28 82.132.231.88

Бат Эрдэнэ аваргыг түрүүлж эхэлсэнээс хойш хүүхдүүдээ энэ нэрээр нэрлэж одоо монголд хамгийн олон хүн Бат-Эрдэнэ нэртэй болсоон нэг ангид долоон Бат-Эрдэнэ байсан тохиолдол хүртэл бии дээ

Avatar

Нэргүй 2023-07-28 174.196.128.87

Ажилчин залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлдэг Хөдөлмөр нийгэмлэгийг хулгайлсан хөгийн н**ш.

0 0
Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-07-28 202.9.46.83

Мундаг бөх байсан шүү. Агуу аваргад монгол хүн бол бүгд баяр хүргэнээ. Тэр улс төр ямар хамаа байнаа АН ынхан бусад намууд ч гэсэн аварга л гэдэг үнэхээр агуу эр байжээ кк. УИХ гишүүн сонгож байна гэдэг тэр хүмүүс аваргыгаа намайг төлөөлнө гэж бодоод сонгож юу нь буруу гэж кк

Avatar

Нэргүй 2023-07-28 66.181.187.187

Буруул даа уг нь

Avatar

Нэргүй 2023-07-28 82.132.231.88

яагаад гэж асуухаар. таг л байдаг байхгүй юу

Avatar

Аугаа аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ манлай 2023-07-28 66.181.181.218

Цагийг эзэлсэн домогт аварга байлаа.

Avatar

Нэргүй 2023-07-28 82.132.231.133

ИХ АВАРГА ТАНД ЭРҮҮЛ ЭНХ АЗ ЖАРГАЛ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ ОЙРЫН ЗУУН ЖИЛДЭЭ Л ЛАВ ХЭНЧ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ АМЖИЛТЫГ ХЭЛ АМ АТАА ЖӨТӨӨНИЙ ДУНДУУР ХЭНЭГГҮЙХЭН ГЭЛЖИЙЖ ЯВСААР БҮТЭЭСЭН ГАЙХАМААР УХААНТАЙ ХҮН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД ИХЭНХ НЬ МЭДНЭ ЭЭ

Avatar

Нэргүй 2023-07-28 141.156.129.149

Жудод бол шалны алчуур байсан.

Avatar

Нэргүй 2023-07-28 103.212.119.173

чи л хүний адаг

Avatar

Тэнэг бөхийг зайлуул 2023-07-28 150.129.140.58

Женкогийн хэлснээр энэ бөх баклаврын хуурамч дипломтой, докторын зэрэг хамгаалсан гэдэг нь бүр ч худлаа, тийм мэдлэг, боловсрол, чадвар энэ хүнд байхгүй. Ямарч гадаад хэл мэддэггүй хирнээ орос, англи хэлтэй гэж намтар дээрээ бичсэн байдаг юм билээ. Улс эх орон, ард түмнээ төрийн түшээ хүн ингэж хуурч болдог юм уу? Улс төрөөс үтэр түргэн, хурдан зайлах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-07-28 202.126.88.104

Бөхийн хувьд ч аргагүй сайхан хүн. Улс төрд л ёстой хэрэггүй хүн байлаа. зай бөглөж олон жил суулаа. Улс орондоо хортой шийдвэр гаргадаг талд нь андаа байлаа даа. ИРЭХ ЖИЛ УЛС ТӨРӨӨС БАС ЗОДОГ ТАЙЛААРАЙ. Гуйя танаас.

Avatar

Zochin 2023-07-28 202.126.90.92

Buh yumnaas zailj bidniig amaraa

Avatar

Зочин 2023-07-28 203.91.115.39

Одоо улс төрөөс зодог тайлчуул ард түмнээ баясгах гээд байна. Тэгээд л хоймрын авдар дээр заларч бай.

Avatar

Зочин 2023-07-28 64.119.20.164

харин тийм, улс төрийн үхдэл ч бол дууслаа л даа, кк

Avatar

Тэнэг бөх 2023-07-28 150.129.140.58

УИХ-ын гишүүн хүн давхар дээл өмсөх нь туйлын зохимжгүй гэж ТВ-ээр хэлчихээд маргааш нь давхар дээл өмссөн усан тэнэг бөх шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж