ИМАРТ 7 жилийн ойн дээрээ “АЛТАН ГАДАС” одонт ажилчдынхаа тоог нэгээр нэмлээ

ИМАРТ 7 жилийн ойн дээрээ “АЛТАН ГАДАС” одонт ажилчдынхаа тоог нэгээр нэмлээ

“Скай хайпермаркет“ ХХК нь анхны салбараа нээхэд 250 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 7 жилийн дараа 2500 ажлын байрыг бий болгоод байна. Тус компани нь Монгол Улсын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ төгсөгчид болон тэтгэврийн насныхан, тусгай хэрэгцээт иргэдийг түлхүү тогтвортой ажлын байраар ханган ажиллуулдаг.

“Скай хайпермаркет” ХХК-ийн шилдэг сайн ажилтнуудын нэг болох Б.Сайнбаяр нь Имарт нээгдсэний 7 жилийн ойн босгон дээр Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртлээ. Б.Сайнбаяр нь 1971 оноос эхлэн тасралтгүй 52 жил Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулан, залуу үетэйгээ мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, худалдааны салбарт ажиллаж байгаа юм. Тэрээр “Алтай холдинг” группийн салбар компани болох “Скай Трединг” ХХК-ийг 2012 онд үүсгэн байгуулагдах цагаас эхлэн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж, өдгөө “Скай хайпермаркет” ХХК-ийн Имартын Хан-Уул салбарын Авто зогсоолын хөдөлгөөн зохицуулагчаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж