
“Парис хотын XV хороололд амьдарч байгаа хүүхдүүдээ хотоор холхилдон яваа арабуудыг ширтэж байхын оронд бэлчиж яваа үхэр сүрэг харж байх боломж олгохын тулд хөдөө орон нутагт байшин худалдан авсан юм” гэж Ле Пен нэгэн зоогын газарт ярьж байсан нь видео бичлэг болон гарсан байна.
“Ле Пен: Түүний сүүлчийн тулалдаан” хэмээх баримтад киноны хэсэгт орсон энэхүү бичлэгийг Сенатын телевизийн мэдээллийн сувгаар сэтгүүлч Томас Рагет нэвтрүүлжээ. 82 настай Ле Пений сүүлчийн сонгуулийн сурталчилгааны ажилд зориулан бэлтгэсэн бичлэг байсан аж.
Хэт барууны үзэлтэн намын удирдагч өөрийгөө мөрдөн мөшгилтөд өртөж, хэлмэгдэж явсан хэмээн мэдэгдээд түүний эсрэг гарсан хэрэг явдлын 90 хувийг цагаачид, тэд нарын удам угсаа өдөөж байсан гэж буруутгасан байна. Ле Пен “арабуудын эсрэг дайсагнах бодол агуулаагүй” гэж мэдэгдсэн боловч “Франц орныг бүх араб, румын, гватемал, шведүүдийн орогнох нутаг гэж үзэж болохгүй” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг