Т.Дэлгэрмөрөнгийн шүүх хурлыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.17-нд нийтлэгдсэн

Т.Дэлгэрмөрөнгийн шүүх хурлыг хойшлуулжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөн цагдаагийн ажилтан нарыг эсэргүүцэн, зодон танхайрч, хамрыг нь гэмтээсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Баянзүрх дүүргийн цагдаагийнхан хэргийг шалгаж, прокурор яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлсэн билээ. Баянзүрх дүүргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд тэнсэн харгалзах ял оноосон. Улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу шүүх хурал даваа гаригт Баянзүрх дүүрэгт эхэлсэн боловч шүүгдэгч Т.Дэлгэрмөрөн өвчний учир эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн эмнэлгийн тодоройлолтоо ирүүлсэн аж. Иймд  учир шүүх хурлыг 14 хоногоор хойшлуулжээ.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж