УОК: Усанд 37 хүн эндсэний 12 нь хүүхэд байна

УОК: Усанд 37 хүн эндсэний 12 нь хүүхэд байна

УОК: Усанд 37 хүн эндсэний 12 нь хүүхэд байна

Улсын онцгой комиссоос өнөөдөр /2023.07.28/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Нийслэл хотод хэд хоног үргэлжлэн орсон борооны улмаас үерийн далан дагуу баригдсан аж ахуйн нэгж, айл өрхүүдэд учирсан хохирлыг сэргээн засах ажлыг хийж байна. Энэ хүрээнд холбогдох үнэлгээг хийж, Улсын онцгой комисст танилцуулна. Үүний дараа хохирлыг үнэлгээг авч хэлэлцэх асуудал үргэлжилнэ. Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч, хэрэгжүүлж буй. Иргэдэд сэрэмжлүүлэг хүргэж, завьт эргүүл гаргасан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ байршуулж байна.

Харамсалтай нь он гарсаар өнөөдрийн байдлаар хоёр дүүрэг, 13 аймгийн 27 суманд усны ослын 32 удаагийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 37 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь том хүн, 12 нь хүүхэд байна. Өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд нэг, Дорнод аймгийн Баян-Уул суманд нэг усны осол бүртгэгдэж, эрэн хайж байна.

Усны осол ихэвчлэн иргэд анхаарал болгоомжгүй байх, бага насны хүүхэд хараа хяналтгүй байх, гарамгүй газраар гарах, хэт машин техниктээ найдаж эрсдэлтэй нөхцөл байдал руу орж байгаагаас шалтгаалан гарч байна. Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар хэт хална гэдэг мэдээллийг өгч байна. Энэ үеэр иргэд аялал зугаалга хийх хөдөлгөөн эрс нэмэгддэг. Тийм учраас анхаарах шаардлагатай байна. Гол нуурын эрэг дагуух хөрс сийрэгжиж, нурах эрсдэлтэйг анхааруулъя. Мөн ой хээрийн түймрээс болгоомжилж, ил задгай гал алдахгүй байх шаардлагатай. Завхан аймгийн Баянтэс суманд өчигдөр ой хээрийн түймрийн дуудлага нэг бүртгэгдсэн. Сумын мэргэжлийн баг түймрийг бүрэн унтраасан. Тийм учраас мэргэжлийн байгууллагын зөвлөмж сэрэмжлүүлгийг дагахыг хүсье.

УОК-оос аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг дарга нарт хохирлын үнэлгээтэй холбоотой албан бичиг хүргүүлсэн. Засгийн газраас баталсан журмын дагуу холбогдох үнэлгээг хийж, УОК танилцуулах юм. Орон нутгийн нэгжүүдэд үнэлгээг үргэлжлүүлэн хийж байна. Усанд нурж унасан олон хүн зорчдог зам, гүүрийг сэргээн засварлах төсвийг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлэсэн. Иргэд, аж ахуйн нэгжид учирсан хохирлын үнэлгээний эцсийн тайлан гарсны дараа УОК, Засгийн газарт танилцуулж, нарийвчилсан мэдээлэл гарна. Ер нь шууд аж ахуйн нэгж байгууллагын хохирлыг улсаас барагдуулна гэдэг хүндрэлтэй. Цаашдаа иргэд гамшгийн эрсдэлийн даатгалд хамрагдах шаардлагатай байна.

"ГУРВАН ЦАГТ 50 ММ-ЭЭС ДЭЭШ ОРСОН БОЛ ГАМШИГТ ҮЗЭГДЭЛ ГЭЖ ТООЦДОГ"

УЦУОШГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Оюунжаргал:

-Зун цагт иргэд аялал зугаалга, наадамд олноор оролцож байна. Долдугаар сарын гарснаас хойш нийт нутгаар хур бороо элбэг орлоо. Энэ сарын эхний өдрүүдэд голын ойр орчим үерлэсэн. Мөн долдугаар сарын 23-нд хүчтэй аадар бороо орж, 26-86 мм хэмжээтэй хур тунадас орсон. Гурван цагт 50 мм-ээс дээш орсон бол гамшигт үзэгдлийн хэмжээнд бороо орлоо гэж тооцдог. Сүүлд орсон бороо гамшигт үзэгдэл болж бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ихэнх нутгаар халж эхэлж байна. Жишээлбэл, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 40 градус хүрсэн.

Энэ хэт халалт говийн нутгаар болон ихэнх нутгаар 5-6 хоног үргэлжлэхээр байна.

Долдугаар сарын 30-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, наймдугаар сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +24…+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +22…+27 градус, өдөртөө +37…+42 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө +19…+24 градус, өдөртөө +33…+38 градус, бусад нутгаар шөнөдөө +14…+19 радус, өдөртөө +29…+34 градус дулаан байна.

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа:

-Аливаа халдварт өвчин өөрийн онцлог, улиралтай, хөдлөл зүйтэй байдаг. Урин дулааны улиралд гэдэсний халдварын улиралжилт болдог. Гэнэтийн үер усны аюулын дараа хэт халалт болж байна. Мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ойн баяр наадам үргэлжилж байгаа учраас хоолны халдвар авах эрсдэлтэй. Нэгдүгээрт, гарын ариун цэврийг сахиж, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Хүүхдэдээ өгч буй хоол хүнсээ анхаарч, тохируулах шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-07-28 213.87.148.219

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж