Японы мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Хакухо М.Даваажаргал өнөөдөр /2023.07.28/ Төв аймгийн Эрдэнэсант суманд очин, аавынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Уран барималч Ж.Түмэнчулууны урласнаар Монгол үндэсний бөхийн далай даян Дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат агсны хөшөө төрөлх Эрдэнэсант сумынх нь дэргэд сүндэрлэсэн юм.
Хакухо М.Даваажаргал нь Төв аймаг үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд оролцож буй бөгөөд Эрдэнэсант суманд очиход нь нутгийн зон олон нь мөн угтан авав.
Холбоотой мэдээ