Соён гэгээрүүлэгч, ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг Дорноговь аймгийн цэнгэлдэх хүрээлэнд өчигдөр /2023.07.27/ анх удаа тоглов. Ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жил, Дорноговь аймаг байгуулагдсаны 92 жилийн ойн баяр наадмын нээлтэд зориулан түүхэнд анх удаа "Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийн цомнолыг туурвихаас гадна "Нутаг минь хутагт минь" дуу бүтээсэн байна. Шинэ уран бүтээлийг аймгийн "Саран Хөхөө" театрын "Лордс" хамтлаг, Гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга нар хамтран дуулж, наадамчин олноо цэнгүүлжээ. Ингээд гэрэл зурагчин Ш.Энхбаярын дуранд "Тэнгэрийн хутагт" хэрхэн буусныг сонирхуулъя.
Продюсер: УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн тэргүүн Б.Дэлгэрсайхан
Санаачлагч: Х.Ганбаатар
Цомнол: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат
Хөгжим: Ш.Өлзийбаяр
Бүжиг дэглээч: Х.Хашхүү


















































Холбоотой мэдээ