Galaxy Z Flip5 | Fold5 урьдчилсан захиалга эхэллээ!

Galaxy Z Flip5 | Fold5 урьдчилсан захиалга эхэллээ!

Технологийн хамгийн сүүлийн дэвшлийг дэлгэн танилцуулах Galaxy Unpacked дэлхийн нээлт 2023 оны 7-р сарын 26-нд болж өнгөрлөө. Энэхүү нээлтийн үеэр Galaxy Z Flip5, Galaxy Z Fold5, Galaxy Watch6 болон Galaxy Tab S9 series танилцуулагдлаа. Тэгвэл Galaxy Z Flip5, Galaxy Z Fold5 гар утасны урьдчилсан захиалга эхэлсэн бөгөөд Samsung-н албан ёсны борлуулагч PC mall-д урьдчилгаа 50,000₮ төлөөд та урьдчилсан захиалга хийх боломжтой!

FLIP SIDE-Д НЭГДЭЦГЭЭЕ! Galaxy Z Flip5-Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
FLEX WINDOW. GALAXY Z FLIP УТАС ДЭЭРХ ХАМГИЙН ТОМ НҮҮРНИЙ ДЭЛГЭЦ

Galaxy Z Flip5 утас өөрийгөө илэрхийлэх 3.4 инчийн Flex Window дэлгэцтэйгээр зохион бүтээгдлээ. Авсаархан, бүх өнцгөөс нь харахад анхаарал татахуйц бөгөөд нугларах технологи нь сайжран, гарт барихад илүү тухтай боллоо.

QWERTY товчлуурт гар ашиглан мессежэнд хариулах, дуудлага хийх, цаг уурын байдлыг шалгах, цахимаар төлбөр хийх зэргийг том, тод Flex Window-соо хийх боломжтой.

Flex Window таны бүрэн хяналтад байх болно. Учир нь Galaxy Z Flip5 утсаа өвөрмөц болгохын тулд маш олон виджет, видео дэлгэцийн зураг, цагны нүүр, загвар, бусад зүйлсээр утсаа загварчлах боломжтой.

КАМЕР. GALAXY УХААЛАГ ГАР УТАС ДЭЭРХ ХАМГИЙН ШИЛДЭГ СЕЛФИ

FlexCam-аар гайхалтай селфи авч, ямар ч өнцгөөс хамгийн шилдэг харагдаарай. Та ямар ч камер сонгосон бай, Galaxy Z Flip5 энэхүү үйлдлийг хялбар болгодог. Тиймээс та зургаа авхуулах байршлаа сонгож, өнцгөө олохдоо л анхаарахад хангалттай. Хүссэн агшнаа хадгалахын тулд Flex Window шууд комманд өгөх товчоор камерын апликейшнийг ажиллуулна уу. Утсаа хэзээ ч нээхгүйгээр зураг дарж, тохиргоогоо өөрчлөх боломжтой.

ЦЭНЭГЭЭ ӨДӨРЖИН БАРИХ БАТАРЕЙ

Хүчирхэг процессороор тоноглогдсон энэхүү 3700 мАц (ердийн) батарей илүү үр ашигтай бөгөөд та шөнө орой болтол кино үзэж эсвэл тоглоом тоглох боломжтой. Цэнэгээ жаахан удаан бариасай гэж хүсэж байна уу? Бага эрчим хүчний горимыг идэвхжүүлж үргэлжлүүлэн ашиглаарай.

ЭВХЭГДДЭГ GALAXY ТӨХӨӨРӨМЖИЙН ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ПРОЦЕССОР

Шинэ Snapdragon® 8 Gen 2 Mobile Platform for Galaxy таныг эрчим хүчний цоо шинэ түвшинд аваачна. Илүү хүчтэй график, илүү хурдан хиймэл оюун, сайжруулсан батарейны хүчин чадлыг мэдрээрэй.

 

 

 

ХЭРЭГЛЭЭД Л БАЙМААР БАТ БӨХ

Armor Aluminum Хүрээ– Энэ эвхэгддэг утасны хүрээ Armor Aluminium – хатуу дуулга л гэсэн үг.

Flex Hinge- Samsung-н эвхэгддэг нугаснуудад зориулсан шинэ, бат бөх, давхар хашлага бүхий загвар юм.

Усны хамгаалалт- 1.5 метр хүртэлх цэнгэг усанд 30 минутын турш живүүлэх лабораторийн туршилтын нөхцөлийг үндэслэх бөгөөд IPX8 зэрэглэл нь тоос шороонд тэсвэртэй биш юм.

PC МЭТ ЧАДАЛТАЙ Galaxy Z Fold5-Г ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

ХАРЬЦУУЛШГҮЙ ТОМ 7,6 ИНЧИЙН ҮНДСЭН ДЭЛГЭЦ

Уулга алдмаар таныг эзэмдэн авах дэлгэц, тоглоом тоглоход урьд байгаагүй мэдрэмжийг төрүүлж, хүссэн газартаа өргөн дэлгэцээр үзэх, компьютер хэрэглэж байгаа мэт ажлаа бүтээх боломж бүгд нэг таблетын хэмжээтэй гар утсанд байна.

ОЛОН WINDOW. ТАНЫ ОЛОН ЦОНХТОЙ АЖИЛЛАХ НУУЦ ЗЭВСЭГ

Samsung Galaxy төрлийн ухаалаг утаснууд дотроос хамгийн олон цонхтой ажиллах чадалтай нь буюу нэг дэлгэцэд гурван window нээгээд видео нэвтрүүлэг үзэж, дэлгүүр хэсэж, интернэтээр аялах юм уу тоглох боломжтой.

Даалгаврын мөрд нэг дор арван хоёр хэрэглүүрийг байршуулах ба хамгийн сүүлд хэрэглэсэн дөрвийг хадгалах тул хэрэглэх дуртайгаа сонгоход хялбархан болсон. S Pen үзгээ даалгавар гүйцэтгэх хэрэгсэлд нэмснээр улам их үр бүтээлтэй хэрэглэх боломжтой.

БИЕ ДААСАН КАМЕРУУД.

50MP MVP

Дэвшилтэт камерын системтэй төдийгүй энэхүү технологийн давтагдашгүй загварт багтсан өргөтгөсөн хоёр дэлгэц, 30x орон зайн өсгөлтийн тусламжтай та явуулын студитэй боллоо л гэсэн үг. Цоо шинэ түвшний чөлөөт уран сэтгэмжээрээ зураг авч, өсгөж, зургаа засаж болно.

Dual Preview функц танд субъектээ хянах боломжийг олгоно.

Galaxy Z Fold5 утсаа дэлгэвэл таны хараандаа харж байгааг зургаа авхуулж буй хүмүүст үзүүлнэ. Ингэснээр тэд сайхан харагдахын тулд үс нүүр царай, байрлалаа засах боломжтой болно.

ДЭЭД ЗЭРГИЙН БӨГӨӨД НЯГТ НЯМБАЙ, ДОТРООСОО Ч ГАДНААСАА Ч

Armor Aluminum FrameGalaxy Z Fold5 гар утсыг бат бөх хөнгөн цагаан хүрээгээр хамгаалсан байдаг. Энэхүү хүчирхэг хамгаалалт нь Хөнгөн цагаан хамгаалалт нэрдээ тохирсон, төхөөрөмжийг аливаа гэмтлээс хамгаална.

Flex Hinge- Энэхүү утсанд зориулан бүтээгдсэн давхар замтай нугас илүү бат бөх, удаан эдэлгээтэй, үзэмжтэй болсон.

Усны хамгаалалт- 1.5 метр хүртэлх цэнгэг усанд 30 минутын турш живүүлэх лабораторийн туршилтын нөхцөлийг үндэслэх бөгөөд IPX8 зэрэглэл нь тоос шороонд тэсвэртэй биш юм.

Та яг одоо Samsung брэндийн монгол дахь албан ёсны борлуулагч PC mall-с урьдчилан захиалаад дараах бэлгийн эзэн болоорой. Урьдчилсан захиалга баталгаажуулах дүн: 50,000₮

Урьдчилсан захиалга өгөх линк: /pre-order (pc-mall.mn)

Дэлгүүртэй холбогдох: 7575-3535, 9904-2026, 9904-2027, 9902-0254, 9441-9467, 8837-5115, 9494-0508.

Хэрэглээний лизингтэй холбогдох: 7766-6699, 9511-3113, 9511-6226.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж