Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлсэн.
Түүнийг нутгийн иргэд нь ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авч, өргөн дэлгэр наадаж байна. Мөн өчигдөр шинэхэн автомашиныг М.Бадарчид бэлэглэжээ.
Улсын баяр наадамд түрүүлсэн шинэхэн арслан М.Бадарчдаа Архангайчуудаас бэлэглэв гэх бичигтэйгээр түүнд "Land cruiser 300" маркийн автомашиныг өгсөн байна. Мөн тус машин дээр Батлан хамгаалахын сайд, Жаргалант сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Сайханбаяраас гэх дурсгалын үгийг хамтатгажээ.
Монгол Улсын арслан М.Бадарч наадмын дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Энэ жил "Алтан цом"-оос эхлээд багаараа бид сайхан барилдлаа. Улсын наадам ес даван түрүүлсэндээ баяртай байна. Төрүүлж өсгөсөн ижий, аав, хань ижил, үр хүүхэд, дэмжиж уухайлсан нийт ард түмэндээ баярлалаа.
Улсын наадмаараа санаснаараа сайхан барилдаж чадлаа. Энэ жил Архангай аймгийн минь 100 жилийн ой тохиож байгаа. Нутгийн зон олондоо бэлэг барьж чадлаа.
Сэтгэл маш өндөр байна. Хүлээлт өндөр дэмжиж байсан нийт наадамчиддаа баярлалаа" гэсэн юм.
Холбоотой мэдээ